UBLife Logo
Хөгжим

Нью-Йоркт P.Diddy-гийн шүүх хурал эхэллээ

Нью-Йоркт P.Diddy-гийн шүүх хурал эхэллээ

АНУ-ын Нью-Йоркт рэп дуучин P.Diddy-гийн шүүх хурал эхэллээ. Түүнийг секс худалдаа, рэкет, айлган сүрдүүлэх, бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа. P. Diddy-гийн эсрэг 120 хүн гомдол гаргасны 25 нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм.

P. Diddy буюу Шон Комбс өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд байгаа бол өмгөөлөгч нар нь хилс хэрэгт түүнийг унагаах гэж байна гэж зарласан. Шүүх хурал найман 7 хоног үргэлжилнэ.

NBC News-т бичсэнээр тангарагтны 12 шүүгчийг сонгохдоо хэрэгт холбогдсон хохирогч, гэрч нийт 100 гаруй хүн, хэрэг болсон байршлыг үзүүлж, таних, мэдэх эсэхийг нь асууж, үнэн шударга шийдвэр гаргахад нь нөлөөлөх эсэхийг сайтар шалгаж байгаа гэнэ. Гэрчийн тоонд Майкл Б. Жордан, Майк Майерс, Канье Уэст нарын алдартнууд оржээ.

Шүүх хурлын төгсгөлд 12 шүүгч Комбсыг эрх мэдлээ ашиглан, 20 жилийн турш бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа хийсэн эсэхийг тогтооно. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол амьдралынхаа сүүлийн мөч хүртэл шоронд өнгөрөөх учиртай.

Комбс 2024 оны есдүгээр сард баривчлагдсанаасаа хойш Бруклин шоронд хоригдож байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.