UBLife Logo
Хөгжим

Jin, IU хоёр Хүүхдийн баяраар их хэмжээний хандив өргөлөө

Jin, IU хоёр Хүүхдийн баяраар их хэмжээний хандив өргөлөө

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд БНСУ-д Хүүхдийн баярыг (어린이날) өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэхүү баярыг 1923 оноос тэмдэглэж эхэлсэн. Харин 1975 оноос албан ёсоор амардаг болжээ. Энэ өдөр хот, тосгонд хүүхдийн уралдаан тэмцээн явагдаж, багт наадам зохион байгуулдаг уламжлалтай.

Хүүхдийн баярыг тохиолдуулан BTS хамтлагийн гишүүн Jin хандив өргөлөө. Тэрээр Сөүл хотын хүүхдийн эмнэлэгт 100 сая вон хандивласан байна. Эмнэлгийн захиргаанаас тус мөнгийг эмнэлгийнхээ дэд бүтцийг сайжруулахад зориулна гэдгээ зарлаад байна. Дуучин залуу “Өвдөөд эмчлүүлж байгаа хүүхдүүдийг харах болгонд зүрх өвддөг. Миний энэ багахан хандив хүүхдүүд хурдан эдгэрч, найзуудтайгаа тоглоход нь тус болоосой гэж хүсэж байна” гэж ярьсан байна.

Мөн өнөөдөр дуучин IU нийт 150 сая вон хандивласнаа доорх байгууллагуудад хуваарилсан байна.

Бие даан амьдрахад бэлтгэж байгаа залуусыг дэмждэг 이든아이빌 байгууллага – 62 сая вон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг 한사랑마을,  한사랑장애영아원 байгууллагуудад 90 сая вон өргөсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.