Шилдэг клипийг шалгаруулах арга маш олон бий. Тодруулдаг газрууд ч олон. Rolling Stone сэтгүүлийн чансаа, Digitaldreamdoor, Их Британийн Channel 4, Америкийн MTV гээд шилдгийг тодруулдаг нэр хүндтэй газрууд бий. Энэ удаа эрчүүдийн MAXIM сэтгүүлийн газраас шилдэг 10 клипийг шалгаруулжээ.
[10] Queen, Bohemian Rhapsody (1975)
Шилдэг арав дотор хөгжмийн MTV суваг үүсэхээс өмнө хийгдсэн ганц клип. 1970-аад оны үед клип хийх нь маш үнэтэй байлаа. Гэвч Queen хамтлагийн шинэлэг клип гарснаар хувьсгал гарсан гэхэд болох юм.
[9] Run-D.M.C. vs Aerosmith, Walk This Way (1986)
Унтарч байгаа далаад оны рок оддыг уулын мухраас гаргаж ирээд эрч хүчтэй залуустай нийлүүлж орхисон юм. Маш үнэ цэнтэй бүтээлд тооцогддог.
[8] 2Pac feat. Dr. Dre, California Love (1995)
“Галзуу Макс” стилийн клип. Тулааны талбар, сөнөсөн дэлхий, Тупак, Доктор Дре гээд өөр юу хэрэгтэй гэж? Кендрик Ламар, Крис Такер хоёр гардаг гэдэг тул хайгаад үзэхэд гэмгүй.
[7] Nirvana, Smells Like Teen Spirit (1991)
Найруулагч Сэмюэл Бейерын анхны ажил. Энэ ажлынхаа дараа тэр алдаршсан.
[6] Beastie Boys, Sabotage (1994)
Найруулагч Спайк Жонз хуучны цагдаатай кинонуудыг тун хөөрхөн хослуулсан.
[5] Guns N’ Roses, November Rain (1992)
Шоу бизнесийн ертөнцийн хамгийн үнэтэй клипийн нэг. Энэ бол бараг богино хэмжээний кино. YouTube дээр тэрбум хандалттай бүтээл.
[4] a-ha, Take on Me (1985)
1980-аад оны нэрийн хуудас болсон дуу.
[3] Madonna, Vogue (1990)
Хар цагаан энэ клипийг ердөө 16 цагт хийсэн. Найруулагч нь Дэвид Финчер.
[2] Peter Gabriel, Sledgehammer (1986)
Арт-поп оргил бүтээл. Aardman студи, ах дүү Куэй нар хийсэн. MTV-гээс авсан шагналаараа рекорд тогтоосон.
[1] Michael Jackson, Thriller (1982/1983)
Найруулагч Жон Лэндисийн аймшгийн клип. Бүжиглэж буй зомбитой энэ клип тэр үедээ бараг бүх чансаанд тэргүүлж байлаа.