Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

#PowerTools | Г.Цэвэгжав: Намайг эрчилдэг 5 зүйл

“Гэрэг” сэтгүүл “Power Tools” булангийнхаа анхны зочноор ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, “ХасЛизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавыг урилаа.


ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, “ХасЛизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал

“Гэрэг” сэтгүүл “Power Tools” булангийнхаа анхны зочноор ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, “ХасЛизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавыг урилаа. АНУ-ын Колорадогийн их сургуулийг олон улсын бизнес, мэдээллийн системийн удирдлагын бакалавр, Рэгис их сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн МВА-аар төгссөн энэ залуу Сан-Францискод төвтэй “Restoration Hardware” компанид хөрөнгө зохицуулалтын менежерээр ажлын гараагаа эхэлж, карьерын хувьд тасралтгүй өгссөөр өдгөө Монголын дөрөв дэх том банкны хамгийн чухал нэгжүүдийг удирдах хүртлээ өсчээ. 

Түүний ажилд урам зориг өгдөг, чухал нөлөөтэй болоод сонирхол, хоббиг нь төлөөлөх зүйлс юу вэ? 

1. Хонда Сивик   

Би машинд жинхэнэ хоббитой. Америкт байхдаа анхныхаа машиныг лизингээр авч байлаа. Тэр нь хоёр хаалгатай, 1994 оны “Хонда Сивик”. Их сургуульд III курсын оюутан  байхдаа цагийн ажлын цалингаараа машин авна гэдэг бүтэх­гүй хэрэг. Тийм болохоор лизингээр авахаар ший­дэж, хоёр жилийн дараа “албан ёсоор” өөрийн унаатай болсон доо. Манайд лизингийг зөвхөн орон сууц ава­­хаар л төсөөлдөг. Гэтэл үүнээс өөр зөн­дөө боломж, сонголт байдаг. Лизин­­гийн анхны туршлага надад өөрийн гэсэн машинтай болохоос гадна санхүү­­гийн сахилга бат суулгаж, орлого зар­ла­­гаа зөв зохицуулж, хянаж сурахад их тус­алсан. Одоо манай банкнаас л гэхэд санхүүгийн түрээ­сээр машин авах боломжууд өргөн болж, улсын дугаартай байсан ч хувь хүнээс машин авах таатай боломж бий болсон. 

2. Ноорог 

Ажлын ширээн дээр маань эрээчсэн ноорог цааснууд эмх замбараа муутайхан хөглөрч байх нь элбэг. Хэдий цахим эрин зууны хүн ч гэлээ шинэ санаа, төлөвлөгөө, гэнэт харваж орж ирсэн бодлуудаа цаасан дээр буулгах дуртай. Бичгийн хэв муутай ч гэсэн бичиж тэмдэглэхдээ бол муугүй гэж өөрийгөө боддог. Тэрийгээ хаяхгүй, ажлын шүүгээндээ хадгалчихна. Үзэг цаас нийлүү­лэхэд санаа бодол илүү цэгц­тэй, бодитой санагддаг. Тухайн үедээ хэрэггүй, дэмий санаа гэж бодож байсан нь эргээд харахад оновчтой, зөв байх тохиолдол ч бий. Тэдгээрээс хэрэгтэй, маш чухал санаануудаа “Wunderlist” рүүгээ оруулчихдаг. 

3. Гар утас 

Гар утсанд бүх зүйл багтаж байна. Технологийн дэвшил олон зүйлийг хялбарчилж, бүхий л үйлчилгээ нэг цэгт төвлөрч байгаа өнөө үед банкны үйлчилгээ ч гэсэн иргэдийн “гарт” байх болно. Заавал банкны салбар дээр өөрийн биеэр явж очихгүйгээр гар утсаараа дамжуулан банкны үйлчилгээ авч, төлбөр тооцоогоо шийдэж, санхүүгээ зохицуулах шийдэл улам бүр л хялбар болох ёстой. “ХасБанк” хэрэглэгчийн гар утас дотор багтаж, хамгийн ойрхон байвал бидний хэрэг бүтлээ гэсэн үг. Банк хэрэглэгчийн санхүүгийн асуудлыг хамгийн хялбар, олон боломжтойгоор шийдэж өгдөг, дэмждэг байгууллага болохоос биш өрийн дарамтанд оруулдаг газар биш. “ХасБанк”-ны тэргүүн зорилго энэ. 

4. Тай - боксын бээлий 

Энэ бол тулаанч Ц.Амарбаясгалангийн дэлхийн аварга болохдоо өмсөж байсан бээлий. Ээж маань дуудлага худалдаагаар авч, төрсөн өдрөөр минь бэлэг­лэж билээ. Би нэг хэсэг тай-боксоор хичээл­лэдэг байсан. Зөвхөн спорт гэхээсээ гадна хүнд маш олон давуу тал, дадал олгодог гайхал­тай нарийн дэг, соёл нэвт шингэсэн энэ спорт хүнд өрсөлдөгчөө хүндлэх, ялалтанд хэт улайрах­гүйгээр өрсөлдөх ухааныг суулгадаг шиг санагддаг. 

5. Хоккейн жерси 

“Хасын хүлгүүд” багийн энэ жерси надад байдаг үнэ цэнэтэй зүйлсийн нэг. Гаднын орнуудад байдаг шиг цэмцгэр, зориулалтын хоккейн талбай Монголд байдаггүй. Манай тамирчид өвлийн тэсгим хүйтэнд гадаа, зориулалтын бус талбайд тоглодог учраас маш өндөр чадвар, тэсвэр хатуужилтай. Тэр хэрээр тоглолт нь үзүүштэй, сонирхолтой. Энэ жил Монголын баг шайбтай хоккейн Азийн цомын тэмцээнд түрүүлэхэд маш их баярласан. 

Би зургаан настайгаасаа хоккейн спортоор хичээллэж эхэлсэн болохоор гадаад дотоодын тоглолтууд дурлан үздэг. Сүүлд олимпийн наадмын аваргын төлөөх ОХУ-Германы багуудын тоглолтыг догдлон үзсэн. NHL лигт тоглодог нэг ч тоглогчгүй Германы баг аварга болох дөхсөн шүү дээ. Харамсалтай нь нэг тоглогчийн буруугаас болж тоглолтын хувь заяа орвонгоороо эргэж, тэд аварга болж чадаагүй. Байгууллага дээр ч гэсэн ийм зүйл тохиолд­дог. Энэ талаараа спорт, бизнес хоёр төстэй. Нэг баг гэдгийн утга учир юу билээ. Бүрэн цул, нэгдсэн ойлголт, нэг зорилготой байхгүй бол зөвхөн нэг хүнээс шалтгаалж хамтын амжилт үгүй болж болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.