БНСУ-ын А зэрэглэлийн олны танил, супер дуучид Монголд анх удаагаа Hit Park - д үзэгч фэнүүдийнхээ өмнө "Super Concert" 2024 тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Тэгвэл тус тоглолттой холбогдуулан тасалбаруудын дэлэгрэнгүй мэдээллүүдийг та бүхэнд хүргэе.

Солонгос гурван уран бүтээлч есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд гурван багт хуваагдаж ирэх ба буцах өдөр товлогдоогүй байгаа юм байна. Тоглолтод Монгол уран бүтээлчдээс дуучин УКА, Magnet Brain, DIOD хамтран оролцох аж. Мөн тоглолтын тайз дэлгэцийг олон улсын стандартад нийцхүйц бэлтгэж буй бөгөөд байна.
HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ч аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаална.

Борлуулагдаж буй тасалбарууд дараах 4 төрлөөр худалдаалагдана.

Хосын тасалбар: Хайртай дотнын хүнтэйгээ супер тоглолтыг үзэх тасалбарыг авч үнийн дүнгийн хөнгөлөлттэй үзээрэй.
Үнэ: 300’000
Шүтэн бишрэгчийн тасалбар: Үнэнч фенүүдэд тусгайлан гаргасан талбай буюу тоглолтыг тайзны урд хэсгээс илүү ойроос мэдэрч үзэх боломжийг бүрдүүлсэн тасалбар!
Үнэ: 500’000

Энгийн тасалбар: Тоглолтын ерөнхий тасалбар
Үнэ: 200’000
VIP тасалбар: Тоглолтын талбай болон тайзыг бүтнээр нь мэдэрч үзэх боломжтой ТУСГАЙ хэсэгт урьдчилан бэлдсэн уух идэх зүйлсийн сеттэй ширээнд тухлан суух боломжийг бүрдүүлсэн тасалбар.
Үнэ: 1,000,000 ₮

VVIP тасалбар: Тоглолтын талбай болон тайзыг бүтнээр нь мэдэрч үзэх боломжтой ТУСГАЙ хэсэгт урьдчилан бэлдсэн уух идэх зүйлсийн сеттэй ширээнд тухлан суух мөн зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн онцгой GIFTBOX бэлэг дагалдана.
Үнэ: 2,000,000 ₮

Мөн түүнчлэн эдгээр байгууллагуудын зарласан урамшуулалд нөхцөлийн дагуу оролцсоноор тасалбаруудаа 50% хүртэл хөнгөлүүлэн авах боломжтой юм байна шүү.
Та бүхэн тасалбараа Shoppy.mn-ээс цахимаар болон GS25mn-ийн бүх салбаруудаас биетээр худалдан авах боломжтой.