UBLife Logo
Newsfeed

“Хавтаст хэрэг” цувралыг заавал үзэх 10 шалтгаан

Ub.life
Ub.life
“Хавтаст хэрэг” цувралыг заавал үзэх 10 шалтгаан

Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээсэн “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн бүх анги Univision, LookTV, DDish, Боловсрол тв-ээр цацагдаж эхэллээ. Харин та яагаад энэхүү цувралыг үзэх хэрэгтэй болохыг доорх 10 шалтгаанаар тайлбарлаж өгье.

1. Бодит амьдрал дээр болсон хэргүүдээс сэдэвлэсэн 

Энэхүү цувралын зохиолыг Монгол улсад болж өнгөрсөн бодит хэргүүдээс сэдэвлэн бичсэн бөгөөд дурдагдсан бүх хэргүүдийг амжилтайгаар хэргийг олж илрүүлсэн, хэргийн эзэнд зохих ёсны хариуцлага тооцсон гэдгээрээ онцлогтой. 

2. Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан 

Цувралын зохиолыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөгөө авч бичсэнээрээ онцлог. Дүрслэгдэж буй хэргүүдийг үнэн зөв, шударгаар дүрслэх тал дээр маш их анхаарал хандуулсан байна.

3. Чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй 

Гол дүрд бидний сайн мэдэх “Zura”, “Үл таних эмэгтэй” зэрэг олон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн МУГЖ С.Болд-Эрдэнэ мөн 

Жүжигчин Г.Алтаншагай (Мөрөөдлийн театр) 

Жүжигчин Г.Номуун (УДЭТ) 

Жүжигчин, дуучин Б.Баяржавхлан (Jason) 

Жүжигчин Н.Нархажид нар цувралын эхний бүлэгт дүр бүтээсэн бол яг одоо гарч байгаа 2-р бүлэгт жүжигчний гараагаа эхлүүлээд байгаа Б.Хулан тоглосон байна.

4. Ирээдүйд тулгарах магадлалтай эрсдэлээс сэргийлэх боломжтой 

Хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй учир бид өдөр бүр харж, үзэж, сонсож байгаа зүйлээсээ нэгийг сурч, ойлгож авч байдаг. Тиймдээ ч та “Хавтаст хэрэг” цувралыг үзсэнээр ирээдүйд тулгарч магадгүй эрсдэлтэй үйл явдлаас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч болох талаар суралцах боломжтой. Энэ төрлийн мэдлэг хэзээ ч илүүддэггүй шүү дээ.

5. Шүүх хурал, задлан шинжилгээ зэрэг хөшигний ард талд болдог зүйлсийг ойлгоход тусална

Та өмнө нь задлан шинжилгээ, хаалттай шүүх хурал зэрэг олон нийтэд тийм ч нээлттэй биш байдаг үйл ажиллагааны ард юу өрнөдөг бол гэж сонирхож байсан бол энэ цувралыг үзсэнээр асуултуудын хариугаа олох боломжтой юм. 

6. Цагдаа болон төрийн албан хаагчдын амьдралыг ойлгоход тусална 

Байнгын шүүмжлэл, дарамт шахалт дунд ажилладаг цагдаа цэрэг хүчний байгууллагын ажилчид хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг болохыг бага ч гэсэн ойлгоход тусална. Мөн тэдний аж амьдралыг ч мөн илүү бодитоор харуулсан учир та энэ цувралыг үзсэнээр тэдний мэргэжлийн онцлогийг бага ч гэсэн ойлгоно гэж найдаж байна. 

7. Мөрдөгчийн дүрд тоглож үзэх боломжтой 

Чадварлаг мөрдөгчид маань эд мөрийн баримт цуглуулах, нууц ажиллагаа зохион байгуулах зэрэг мэргэжлийн аргуудыг ашиглан хэргийн учрыг бага багаар тайлдаг. Та энэхүү үйл явцуудаас үндэслэн гарч буй тухайн кэйс дээр өөрийн таамгийг дэвшүүлэх, мөрдөгчийн дүрд орж тоглон шийдэхийг оролдох зэргээр илүү сонирхолтой байдлаар үзэх боломжтой. 

8. Гэмт хэргийн үүдэл шалтгаан болоод цаад санааг ухан ойлгоход тусална

Гэмт хэрэгтнүүд ямар шалтгааны улмаас хэрэг үйлдэхэд хүрдэг, тэдний тархин дотор ямар бодол өрнөдөг зэрэг, маш сонирхолтой асуултуудын хариултуудыг олох боломжтой. Магадгүй та өмнө нь “The Mindhunter” хэмээх Netflix-ийн цувралыг үзэж байсан бол энэ төрлийн үйл явдал үзэхэд ямар сонирхолтой байдгийг мэдэх биз ээ. 

9. Цувралыг үздэг бусад хүмүүстэй холбогдох боломж 

Энэхүү цувралын шинэ ангиуд нь Univision, LookTV, DDish-д түрүүлж ордог болохоор дараагийн ангиудаа тэсэлгүй үзэхийг хүссэн хүмүүс киногоо нэг долоо хоногоор түрүүлж үзэж болдог юм байна. Харин Боловсрол суваг дээр амралтын өдөр болгоны орой 10 цагаас гардаг ба аль хэдийнээ нийгмийн сүлжээнд яриа болоод амжсан байна.

10. Бүх ангиуд нь Univision, LookTV, DDish-д орсон 

Цаг зав хомс болсон өнөөгийн нийгэмд зурагтаар кино хүлээж үзнэ гэдэг ховор үзэгдэл болжээ. “Хавтаст хэрэг” цувралын 1,2-р бүлгийн бүх анги Univision, LookTV, DDish-д орсон ба та дэлхийн хаанаас ч, хэзээ ч ч стрийминг үйлчилгээ буюу LookTV-г ашиглаж үзэх боломжтой. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.201.40
Маш гоё кино байна Боловсрол суваг дээр гарч байна лээ манайхан киноог хийж чаддаг болжээ
ЗОЧИН\52.221.201.40
Маш гоё кино байна Боловсрол суваг дээр гарч байна лээ манайхан киноог хийж чаддаг болжээ
ЗОЧИН\52.221.201.40
Маш гоё кино байна Боловсрол суваг дээр гарч байна лээ манайхан киноог хийж чаддаг болжээ
ЗОЧИН\52.221.201.40
Маш гоё кино байна Боловсрол суваг дээр гарч байна лээ манайхан киноог хийж чаддаг болжээ
ЗОЧИН\52.221.201.40
Маш гоё кино байна Боловсрол суваг дээр гарч байна лээ манайхан киноог хийж чаддаг болжээ
ЗОЧИН\52.221.201.40
Маш гоё кино байна Боловсрол суваг дээр гарч байна лээ манайхан киноог хийж чаддаг болжээ
ЗОЧИН\13.213.6.76