Хиймэл оюуныг суралцаж, дижитал ертөнцтэй хөл нийлүүлэн алхах, өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж буй залууст зориулсан сайхан мэдээ байна! Хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг - “AI Academy Asia”-аас гар утасны аппликэйшн болон вэб сайтынхаа 2.0 хувилбарыг шинэчлэн гаргаад байна. Тус апп болон вэб сайтыг ашиглан хиймэл оюуны хамгийн сүүлийн үеийн, чанартай сургалтуудыг монгол хэл дээр үнэ төлбөргүй сурах боломжтой боллоо.

Яагаад заавал ашиглах ёстой вэ?
Зөвхөн дотоодын мэргэжилтэн инженерүүдээс гадна дэлхийн топ сургуулиудын багш нарын хичээл орсон нь онцлог юм. Чанартай агуулга, хялбар хэрэглээ, ур чадвараа бодитоор хөгжүүлэх боломжийг танд санал болгож байна.
Онцлог, давуу талууд:
Үнэгүй кодчиллын хичээлүүд
Python програмчлалын хэл
AI-ийн суурь ойлголтууд
Анхан шатнаас ахисан түвшин хүртэл бүх суралцагчдад тохиромжтой
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай
Мэргэжлийн чадвараа хөгжүүлэх бодит боломж

Хэрхэн ашиглах вэ?
Та өөрийн гар утасны Play Store эсвэл App Store дээр “AI Academy Asia” гэж бичин хайж, аппликейшнийг үнэгүй татаж суулган, хичээлүүдээ үзэж эхлээрэй.
Шууд татах линкүүд: Play Store: https://play.google.com/store/apps/details?id=com.app.aiacademy&hl=en App Store: https://apps.apple.com/mn/app/ai-academy-asia/id6748180960
Вэбсайт: https://www.ai-academy.asia/mn Facebook: AI Academy Asia Instagram: @AI_Academy_Asia

Хиймэл оюуныг сурахад хэтэрхий эрт, эсвэл оройтсон үе гэж үгүй! Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.