Гуравдугаар сарын 22-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө явагдах Наурызын баярт зориулсан барилдааны түрүү бөхөд автомашин амлалаа.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны 100 жилийн ойд зориулсан энэхүү наадамд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглох юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн Наурызын баярын барилдаанд дархан аварга Н.Батсуурь түрүүлсэн бол түүний өмнөх жил аварга П.Бүрэнтөгс түрүүлсэн билээ.
Харин Баян-Өлгийн бөхчүүдээс улсын өсөх идэр начин Нурланы Мустафа 2017 онд түрүүлж байсан.
