UBLife Logo
Дэлхий

Трамп хэнд ч хэрэггүй Боловсролын яамаа хаана гэв

Трамп хэнд ч хэрэггүй Боловсролын яамаа хаана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Боловсролын яамаа хаахаар эхний тушаалуудаа гаргаж эхэллээ. Энэ яамыг хаах нь түүний сонгуулийн өмнөх амлалтуудын нэг байсан юм.

Анхны тушаал болох “Орон нутаг, муж, эцэг эхчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх замаар боловсролын үзүүлэлтийг сайжруулах” баримт бичигт гарын үсэг зурах ёслол Цагаан Ордонд боллоо. Ёслолд амбан захирагчид, боловсролын салбарын төлөөлөгчид, сурагчдыг урьж, бүхэл бүтэн сургуулийн анги танхим зассан байв.

Трамп “Бид аль болох хурдан шуурхай энэ яамыг хаана. Боловсролын яам бидэнд ямар ч ашиггүй” гэж мэдэгдсэн.

Тэрээр БН намынхны адил Боловсролын яамыг хаахыг эртнээс уриалж байгаа ч үүний тулд Конгрессын зөвшөөрөл хэрэгтэй. Харин Конгресс дэмжих эсэх нь эргэлзээтэй. АНУ боловсролын салбарт дэлхийд хамгийн их хөрөнгө зардаг улс ч америк сурагчид амжилтаараа сүүл мушгидаг гэж Трамп нэг бус удаа хэлж байлаа.

Мөн “Боловсролын яам хэнд ч хичээл заадаггүй мөртөө 80 ажилтантай Олон нийттэй харилцах албатай. Энэ албанд төсвөөс жил бүр 10 сая ам.доллар зарцуулдаг. Яамгүй болсноор бид хүүхэд багачууд, тэдний эцэг эхэд баригдмал, ашиггүй боловсролын системээс гарах боломж олгоно. Боловсролд хүнд суртал хэрэггүй” гэж хэлсэн байна.

Цагаан Ордонд болсон ёслолын үеэр Трамп Боловсролын сайд Линда Макмэнийг магтан сайшаагаад түүнийг хамгийн сүүлчийн сайд байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Эцэст нь яам хаагдахаар түүнд өөр ажил олж өгнө гэж амласан юм.

Макмэн бол Трампын хүн бөгөөд энэ сард сайдын ажлаа авсан. Тэрээр хамгийн түрүүнд яамныхаа орон тоог 50 хувь цөөлсөн. Одоо Линдад яамаа хааж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх даалгавар үлдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.