UBLife Logo
Спорт

Арслан Б.Орхонбаяр автомашины бай шагналтай Наурызын барилдаанд түрүүллээ

Арслан Б.Орхонбаяр автомашины бай шагналтай Наурызын барилдаанд түрүүллээ

Гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөнөө явагдсан Prius30 автомашины бай шагналтай Наурызын баярын барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглов.

Энэхүү наадмын түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр тодорсон юм. Тэрбээр могой жил гарснаас хойших зүүнийг магнайлсан хоёр барилдаандаа нэвтхэн түрүүллээ. Наурызын баярын барилдаанд улсын заан С.Сүхбаттай түрүү булаалдаж, зургаа хоногийн өмнөх даагаа нэхсэн. Улмаар заалны барилдааны долоон түрүүтэй болов.

Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан Сүхбаатарын Сүхбат заалны барилдаанд дөрөв дэхиэ үзүүрлэв.

Их шөвөгт улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик нар шалгарлаа.

Тэгвэл шөвгийн наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.