UBLife Logo
Спорт

Улсын заан М.Лхагвагэрэл маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ

Улсын заан М.Лхагвагэрэл маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ

Монгол улсын 12 дахь Ерөнхий сайд, улсын хошой баатар, өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой өнөө жил тохиож байна.

Уг түүхт ойг угтан Бөхийн өргөөнөө дөрөвдүгээр сарын 12-ны өдөр явагдсан Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлэв.

Тэрбээр Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан улс, аймгийн цолтнуудын барилдаанд дөрөв дэхиэ түрүүлсэн нь энэ.

Энэ наадамд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэлээ.

Харин Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарсан.

Түрүү бөхөд 10 сая гардуулсан бол үзүүр бөх 5 сая төгрөгийн бай шагналыг өвөртөллөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.