Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдээр явагдсан сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий “В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Монгол, Хонгконг, Тайванийн багууд хүч сорив.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Өнөрзаяа, Б.Цацрал, Л.Жавзандулам, Т.Үлэмж, Б.Болор-Эрдэнэ, Ц.Болорцэцэг, Н.Нандинхүсэл, М.Булбул, Э.Нарангоо, Б.Ариунцэцэг, О.Хулан, Б.Болор-Эрдэнэ нар сонгогдсон юм.
Монголын шигшээ хэсэгтээ Хонгконгийн багийг 65:57 харьцаатайгаар буулган авч, шийдвэрлэх тоглолтод Тайванийн багт 79:43-аар ялагдав.
Улмаар хэсгээ тэргүүлсэн нэг баг дараагийн шатанд тоглох эрх авах зарчмаар Тайваньчууд цаашид тэмцээнийг үргэлжлүүлэхээр шалгарлаа.
Энэхүү тэмцээн нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол улсад зохион байгуулсан эмэгтэйчүүдийн анхны тэмцээн бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхний анхны, түүхэн ялалт болж дархлагдав.
