Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын финалд шалгарсан “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын цувралын эхний тоглолт өчигдөр явагдсан билээ.
Тухайн тоглолтын эхний үеийн төгсгөлд “Металл”-ын Девон Скотт, энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчоор тодорсон А.Азбаяр нар нанчилдаад амжсан.
Улмаар Скотт тоглолтоос хөөгдсөн бол А.Азбаяр талбайд ахин гараагүй.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос дээрх үйл явдалтай холбогдох шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Скоттыг эсрэг багийнхаа тоглогчийн биед халдсан гэх үндэслэлээр 2026 оны 1-р сарын 1-нийг дуусталх хугацаанд Холбооноос зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгов.
Харин А.Азбаярыг тоглогч болон үзэгчдийг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл харуулсан гэх үндэслэлээр нэг тоглолт өнжүүлэх, мөн 500 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа.
Сонирхуулахад, “Бишрэлт Металл” баг болон Дэвон Скоттын зүгээс эл үйл явдалтай холбогдуулан уучлалт гуйсан бөгөөд мөн клубийн удирдах зөвлөлийн хурлаар Скоттыг хоёр тоглолтод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг танилцуулсан билээ.
