UBLife Logo
Спорт

“Азийн Шварценеггер” Хван Чол Сүн дахин шийтгүүлэх үү?

“Азийн Шварценеггер” Хван Чол Сүн дахин шийтгүүлэх үү?

БНСУ-ын алдартай бодибилдингийн тамирчин Хван Чол Сүн сүүлийн үед гэр бүлийн асуудалд орооцолдоод байгаа. Хван эхнэр, хоёр хүүхэдтэй. 2023 оны аравдугаар сард эхнэртэйгээ муудалцаж, нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон хэргээр шүүхэд очсон. Шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноосон ч дараа нь 9 сар болгон өөрчилсөн билээ. Өнгөрсөн оны сүүлээр Хван хорих газраас олон нийтэд хандаж, ил захидал бичсэн. Өмнөд Солонгосын шоронгийн хүнд хэцүү дэглэмээс болж 23 кг турсан, бие махбод төдийгүй сэтгэл санааны депресст орсноо өгүүлж байсан юм.

2025 оны нэгдүгээр сарын сүүлээр Хван хорих газраас суллагдаж, эрх чөлөөтэй болсон. Тэрээр “Хорих газарт би алдаагаа ухамсарлаж, хүлээн авч сурсан. Дасгал хийх боломжгүйгээс булчин суларч, байнга шалан дээр суусаар гуяндаа эвэртэй болсон” гэж сэтгүүлчдэд ярьж байсан. Мөн мартамхай болж, хараа нь эрс муудсан гэнэ. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээнд явна, их спортдоо эргэн ирнэ гэж амлаж байсан ч дахин хоригдож магадгүй болоод байна. Учир нь түүний эхнэр нь Хваныг суллагдаад бас дахин зодсон, хүүхдүүддээ мөнгө төлөхгүй байгаа гэж Шүүхэд хандсан байна.

Харин Хван Чол Сүний өмгөөлөгч өчигдөр /2025.04.24/ мэдэгдэл гаргаж, эхнэрийнх нь гомдлыг ор үндэсгүй зүйл гэж зарлалаа. Өмгөөлөгч “Хван Чол Сүний гэргий А хуурамч мэдээлэл олон нийтэд тарааж, түүнийг дахин хорих бодолтой байна. Хорих газраас суллагдаад дахин гар хүрсэн гэдэг худлаа мэдээлэл. Хүүхдийн мөнгөний тухайд одоогоор гэр бүл цуцлагдаагүй байгаа. Гэхдээ Хван сар бүр 6-7 сая вон шилжүүлж байна. Хэрэв дахин худал мэдээлэл цацаж, олон нийтийн санал бодлоор тоглох гэж оролдвол бид шүүхэд гомдол гаргана” гэжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
3
1
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зулаа\13.214.175.193
Шударга хуультай орон сайхан юмдаа! Олны танил энэ тэр гэж толгойг нь илэхгүй яс суулгаж байна! Сүүлийн гомдлыг нь шүүх нь бас л шударга тогтоох байлгүй дээ!