UBLife Logo
Нийгэм

Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох эхний ээлжийн 2.4 км замыг хучиж байна

Ub.life
Ub.life
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох эхний ээлжийн 2.4 км замыг хучиж байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетоноор хучиж байна. Уг 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард багтаан нээхээр ажиллаж байгаа аж. Үлдсэн 1.5 км авто замыг дараа нь хучих ажил эхлэх юм байна.

Энэ талаар “Монгол зам групп” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Нямдагва “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто замын нийт ажил 58 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 70 гаруй хувьтай байгаа бол гүүрэн байгууламж, туннел, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хиймэл байгууламжуудын ажил 70-80 хувьтай байна. Мөн хоёр талдаа 3 метр өргөн явган хүний болон дугуйн зам барина” гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.140.230
ЗОЧИН\54.179.76.174
ЗОЧИН\13.214.140.230