UBLife Logo
Кино

Аугаа их Эх орны дайны тухай Шилдэг 10 кино

Аугаа их Эх орны дайны тухай Шилдэг 10 кино

Энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан, тус дайны тухай таны заавал үзэх ёстой ЗХУ-ын 10 киног танилцуулж байна.

“Тогоруун цуваа” (1957), найруулагч Михаил Калатозов

Энэ бол дайн байлдааны тухай биш жирийн хүмүүийн хувь заяаг өгүүлсэн анхны байлдаантай зөвлөлт кино байлаа. 1958 онд Канны кино наадмын Шилдэг киногоор тодорсон. Мөн шилдэг оператор, шилдэг эмэгтэй гол жүжигчний шагнал авчээ.

“Хүний хувь заяа” (1959), найруулагч Сергей Бондарчук

Михаил Шолоховын зохиолоор хийсэн бүтээл. ЗХУ-ын 1959 оны Шилдэг кино.

“Цэргийн дууль” (1959), найруулагч Григорий Чухрай

“Дайны тухай дайнгүй кино” гэж тодорхойлсон байдаг. Гол баатар нь үхдэг сөрөг кино гээд ЗХУ-д жижиг театруудад гаргасан ч үзэгчид маш их байсан тул гадаадын кино наадамд илгээжээ. Шилдэг киноны BAFTA, Каннын кино наадмын тусгай шагналтай.

“Ивановын бага нас” (1962), найруулагч Андрей Тарковский

Дайны ахмад дайчин, зохиолч Владимир Богомоловын “Иван” туужаар хийсэн кино. Венецийн кино наадмын Гол шагналаас гадна Karlovy Vary International Film Festival наадмын Фашизмын эсрэг шилдэг кино тусгай шагналтай.

“Үлдэгсэд үрэгдэгсэд” (1964), найруулагч Александр Столпер

Зохиолч Константин Симоновын романы эхний хэсгээр хийсэн энэ киноны ихэнх баатар бодит хүмүүс.

“Вызываем огонь на себя” (1964), найруулагч Сергей Колосов

ЗХУ-ын анхны телевизийн олон ангит кино. Эзлэгдсэн нутаг дэвсгэр дээрх партизануудын тухай энэ кино бодит үйл явдал дээр тулгуурлажээ.

“Илд, бамбай” (1968), найруулагч Владимир Басов

Зөвлөлтийн тагнуулчдад зориулагдсан 4 ангит кино.

“Чөлөөлөлт” (1968–1971), найруулагч Юрий Озеров

Курскийн тулаанаас эхлээд Берлиний уналт хүртэлх үйл явдлыг харуулсан нийт 5 кино. Мосфильм студи БНАГУ, Польш, Югослав, Италийн уран бүтээлчидтэй хамтран хийсэн. 125 орны дэлгэцэнд гарсан.

“Командир счастливой „Щуки“ (1972), найруулагч Борис Волчек

Германы арми Мурманскийг эзлэх оролдлоготой холбоотой үйл явдлын талаар өгүүлнэ.

“Иди и смотри” (1985), найруулагч Элем Климов

Беларусын ард түмнийг фашистууд хэрхэн хоморголон устгаж байгааг харуулсан.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.