UBLife Logo
Кино

Ким Сү Хёныг худал мэдүүлэг өгсөн, гэрчид халдсан хэргээр шүүхэд өгөв

Ким Сү Хёныг худал мэдүүлэг өгсөн, гэрчид халдсан хэргээр шүүхэд өгөв

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён саяхан нас барсан жүжигчин Ким Сае Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод удсан. Гэвч жүжигчин залуу эрс үгүйсгэж, талийгаач бүсгүйн гэрбүлээс нэр төр гутаасан хэргээр 12 тэрбум вон нэхэмжилсэн билээ.

Харин өнөөдөр хэрэг явдал өөрөөр эргэлээ. Өнөөдөр Сөүлийн цагаар 14:00 цагт Space Share Самсонг Стейшн төвд GaroSero Research Institute (Гасеён) юүтүүб суваг хэвлэлийн бага хурал хийлгэж, Ким Сү Хёны талаар олон материал дэлгэлээ.

Хурлын танхимын том дэлгэцэнд жүжигчин Ким Сае Рон гэрчээр орж байгаа A00 гэгчтэй ярилцаж байхдаа Ким Сү Хёнтой дунд сургуулийн хоёрдугаар ангид байхдаа буюу насанд хүрээгүй байхдаа бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрч байгаа яриаг гаргалаа. Гэхдээ хүчирхийлэл байсан гэжээ.

Ким Сү Хён болон түүний Gold Medalist компанийн хүмүүс маш аймшигтай хүмүүс гэж жүжигчин бүсгүй хэлж байна.

Түүний гэр бүлийн өмгөөлөгч мөн энэ үеэр нэрээ нууцлахыг хүссэн гэрчид өөртөө байгаа баримтаа зарахыг хүмүүс тулган шаардсан гэдгийг хэллээ. Хэдэн арван тэрбум вон амалсан ч гэрч татгалзсанаасаа хойш удалгүй хутгалуулж, хүнд гэмтсэн гэнэ. Хутгалсан этгээд нь Хятадад амьдардаг нутгийн солонгос иргэн. Түүнтэй хамт АНУ-аас ирсэн солонгос залуу явж байсан гэж гэрч мэдүүлжээ.  

Мөн Ким Сае Роны авга эгчийн гэрийн дэргэд сүүлийн үед сэжигтэй машин, хүмүүс их явах болсон тул цагдаагийн хамгаалалтад орох хүсэлт гаргажээ.

Ингээд энэ хэвлэлийн хурлын дараа Ким Сае Роны гэр бүл Ким Сү Хёныг худал мэдүүлэг өгсөн, гэрчийг хутгалсан, насанд хүрээгүй хүүхэдтэй холбогдсон хэргээр шүүхэд өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
d\13.214.207.38
hudlaa medeelel taraahaa boliochee
ЗОЧИН\3.0.48.93
Huurhiiduu iim ym bicheed niitleed yu olj doloodog ymboldoo unfollow
piuy\175.41.176.229
hudlaa gdg n batlagdtsam bhad yaagaad hudal medee taraagaad bgmbeee???????!!!!!!!
ЗОЧИН\18.141.219.149
AI hiisen audio bichlig gdg n batlagdsan. deer n google bolon hytadiin baidu hailtaas tataj awsan zurag gdg garaad irtsen bhad yugaa bicheed bgaan be 🤣🤣🤣