UBLife Logo
Дэлхий

Атаархмаар! Арабын Нэгдсэн Эмиратын бүх иргэн “ChatGPT Plus” үнэгүй ашиглана 

Ub.life
Ub.life
Атаархмаар! Арабын Нэгдсэн Эмиратын бүх иргэн “ChatGPT Plus” үнэгүй ашиглана 

Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн бүр тун удахгүй “ChatGPT Plus” үйлчилгээн үнэ төлбөргүй ашиглахаар болжээ. Тус улсын Засгийн газар болон “Open AI”-ийн томоохон хэмжээний хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү АНЭ иргэн бүртээ уг үйлчилгээг үнэгүй түгээхээр болсон анхны улс болох нь. Мөн “Open AI” Абу Дабид хиймэл оюун ухааны томоохон дата төв “Stargate UAE”-г байгуулах тохироо хийжээ. 

АНЭ-ыг бүсийнхээ хиймэл оюун ухааны гол төв болгох зорилгын хүрээнд тус улс “Oracle”, “Nvidia”, “Cisco”, “SoftBank”, “Microsoft”-той ч хамтран ажиллаж буйгаа дурдав. 

Дээр төсөл нь “Open AI for Countries” төслийн нэг хэсэг бөгөөд дэлхийн улс орон бүрийн онцгой хэрэгцээ, онцлогт тохирсон хиймэл оюуны хэрэглээг бий болгохыг зорьж буй аж. Мөн тухайн улсын хууль эрх зүйд нийцүүлэн, албан ёсных нь хэлээр үйлчилгээ үзүүлснээр иргэдийн дата мэдээллийг хамгаалж, шударга хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаагаа компанийн удирдлагууд мэдэгдсэн. 

“OpenAI”-ийн мэдэгдэж буйгаар АНЭ дээрх төслийн анхны улс болж буй хэдий ч удахгүй илүү олон оронд өөрсдийн гэсэн хиймэл оюун ухааны систем бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх аж.

Эх сурвалж: India Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.