UBLife Logo
Нийгэм

Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа

Ub.life
Ub.life
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлснээс үүдэн монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдаж хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг асуудлууд үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу 2017 оноос эхлэн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьт зэрэг суурьшлын бүсээс нийт 286 бодгаль тарвагыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулжээ.  

Энэ жил Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс нийт 100 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.