Энэтхэгийн Хайдарабад хотод 72 дахь удаагийн “Дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээн болж өнгөрлөө. Дэлхийн гоо бүсгүйн хэргэмийн төлөө 108 орны бүсгүй өрсөлдлөө. Ялагчаар Тайландын Сучате Чуангсри тодорсон юм. Тэрээр ийнхүү дэлхийн гоо бүсгүйгээр шалгарсан анхны тайланд эмэгтэй болж байна.

Тэмцээний эхний шатад 108 орны төлөөллөөс шилдэг дөчийг нь дараагийн шатанд шалгаруулсан. Африк, Америк ба Кариб, Европ, Ази ба Далайн орнууд гэсэн дөрвөн бүсээс тус бүр 10 бүсгүйг сонгосон байлаа.

Сучате Чуангсри мэргэжлийн модель. 180 см өндөр. Түүнд титмийг өнгөрсөн жилийн мисс, Чехийн Кристина Пышкова гардуулсан юм.

Энэтхэг улс энэ тэмцээнийг хоёр жил дараалан зохион байгуулж байна.

Дэд миссээр Этиопийн Хассет Дереже Адмассу шалгарлаа.

Энэтхэгийн модель Нандини Гупта, Туркийн модель Идиль Бильген нар.

Хоёр дахь дэд миссээр Польшийн Майя Клайда тодорсон.

Дэлхийн мисс Сучата Чуангсри “Энэ бол миний хувийн ялалт биш зорьсондоо хүрэхээр тэмцэж, өөрчлөлт хийхээр зүтгэж байгаа бүх бүсгүйн мөрөөдөл юм. Би дэлхийн Мисс байх хугацаандаа маш олон зүйл хийх болно” гэж хэллээ.
