UBLife Logo
Спорт

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигт Хятад, Ираны лигийн аваргуудтай тоглоно

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигт Хятад, Ираны лигийн аваргуудтай тоглоно

Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээнд найм тоглож, хожигдолгүй түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” багийнхан Дубайн зүг хүлгийн жолоо заллаа.

Тэд 6-р сарын 7-13-ний өдрүүдээр болох Азийн Аваргуудын лигийн тэмцээнд хүч сорино. Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцож байгаа нь энэ.

“Хасын Хүлэгүүд” багийнхан “А” хэсэгт Ираны “Табиат” болон Хятадын “Жэ жиан“ клубүүдтэй хуваарилагдсан.

“Табиат” клуб баруун Азийн Супер лигийн дэд аваргаар тодорсон бол “Жэ жиан”-ий тухайд, Хятадын лигт түрүүлж тивийнхээ аваргад өрсөлдөх эрхтэй болсон юм.

“Хүлэгүүд" 6-р сарын 7-ны өдөр “Жэ жиан”-тай, 6-р сарын 9-ний өдөр “Табиат” клубтэй тоглоно.

Эдгээр багуудын аль алин нь анх удаагаа Азийн Аваргуудын лигт оролцож байгаа агаад хэсгээ тэргүүлсэн хоёр нь хасагдах шатнаа өрсөлдөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.