UBLife Logo
Спорт

Ж.Мөнхбат аваргын хөшөө Зүүний магнайг эзлэн сүндэрлэлээ

Ж.Мөнхбат аваргын хөшөө Зүүний магнайг эзлэн сүндэрлэлээ

Гэрэл зургийг Ч.Ганбат

Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга, олимп, ДАШТ-ий анхны медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбатын гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Дархан аваргын хүү их аварга Хакүхо М.Даваажаргал Японоос хүрэлцэн ирж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд зүүний магнайг эзлэн сүндэрлэсэн, аавынхаа хөшөөг нээсэн юм.

Нээлтийн ёслолд Монгол улсын аваргууд, Монгол, Японы улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун 2 жилийн хугацаанд бүтээжээ. Нийт 2,5 тонн хүрэл орсон гэнэ. Ж.Түмэнчулуун Б.Чингүнжавын хөшөөг бүтээснээр уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ.

Үнэхээр аатай, чадалтай аваргыг ард түмний сэтгэлд мөнхөрснөөр нь урлаж чаджээ. Ийм гайхамшигтай тамирчны хөшөө Монголд битгий хэл дэлхийд ч үгүй гээд хэлчихэд  буруудахгүй.

Их аварга Хакүхо М.Даваажаргал “Өнөөдөр би 2006 онд аавынхаа хийлгэж өгсөн бүсээр гангарч ирлээ. Аав минь байсан бол 85 насны сүүдэр тохиох байлаа. Өнөөдөр аавын минь сүлд өдөр. Нэг л зангаараа, нэг л араншингаараа аав минь Монголын ард түмний хайртай хүү, хайртай аварга байсан. Одоо ч хайртай аварга нь хэвээр байна. Хайртай ээж минь одоо ч алт шиг сургаалиа хайрлан амьдарч байна. Ээждээ баярлалаа. Аавыг минь алдаршуулан мөнхөлсөн хөшөөний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Аав минь бид таныхаа үргэлжлэл” хэмээн аавыгаа дурсан, нулимс гялалзуулан ярьж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.