Та бүхэнд дэлхийн хөлбөмбөгийн эргэн тойронд өрнөж буй шинэ, сонирхолтой мэдээллийг багцлан хүргэж байна.
Саудын Арабын багууд "Тоттенхэм"-ийн довтлогч өдгөө 32 настай Сон Хён Минийг онилоод байна.
“Манчестер Юнайтед”-ын жигүүрийн тоглогч 25 настай Жэйдон Санчог мөн Про лигийн “Аль-Хилал”, “Аль-Иттихад”, “Аль-Насср” клубүүд сонирхох болжээ.
“Реал Сосьедад” багийн хагас хамгаалагч, 26 настай Мартин Зубименди “Арсенал” руу буурь сэлгэх эсэхдээ эргэлзэж байгаа гэнэ. Түүнд сонголт олон бий.
“Брентфорд”-ын довтлогч, 25 настай Брайан Мбеумо хэрэвзээ “Манчестер Юнайтед” руу нүүвэл долоо хоногт 250,000 фунт стерлингийн цалинтай болно. Энэ нь түүний одоогийн цалингаас тав дахин их гэсэн үг.
“Интер Милан”-ий дасгалжуулагч Симоне Инзаги үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон. Түүний халааг “Комо”-гийн дасгалжуулагч Сеск Фабрегаст даатгахаар “Интер”-ийн удирдлагууд холбоо барьжээ.
Францын 29 настай хаалгач Майк Майньяны “АС Милан”-тай тохиролцсон гэрээний хугацаа дуусахад нэг жил дутуу байгаа юм. Түүнийг энэ зун “Челси” авахаар хөөцөлдөж байна.
Премьер лигээс унасан “Саутхэмптон” клубийн хаалгач Аарон Рамсдейлийн төлөө “Вест Хэм” клуб 20 сая фунтийг санал болгожээ.
Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч, 39 настай Лука Модрич энэ зун болох Клубүүдийн ДАШТ-ий дараа “Реал Мадрид”-аас явах билээ. Тэрбээр “АС Милан”-д нэгдэхээр аман тохиролцоонд хүрчээ.