UBLife Logo
Спорт

Хурц арслан Э.Мөнхбаатар бүх цэргийн наадамд түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ

Хурц арслан Э.Мөнхбаатар бүх цэргийн наадамд түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ

Бөхчүүдэд цол, чимэг олгох өнөө жилийн эхний барилдаан 6-р сарын 6-ны өдөр Бөхийн өргөөнөө болов.

Өнөө жилийн бүх цэргийн наадамд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг нэмсэн.

Тэрбээр “Сайхан байна, баярлалаа. Энэ жил би нэгдүгээр сарын сүүл үеэс барилдаж эхэлсэн. Алдаа дутагдал их байсан, нямбайрч чамбайрч Улсын наадамд бэлдэж сайхан барилдлаа. Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд улсын цол авдаг нь бичигдээгүй хууль болчихсон. Үеийнхээ сайхан залуучуудын манлай нь болсондоо баяртай байна” гэж ярьсан.

Энэ наадамд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.

Түүний хувьд “34 дэх удаагийн бүх цэргийн наадамд үзүүрлэсэндээ баяртай байна. Түрүүлчихье гэсэн зорилготой ирсэн, Э.Мөнхбаатар хурцтай барилдаад, уналаа. Ер нь наадмаас өмнө нэг түрүү, үзүүрт хүрчихье гэж бодоод байсан юм, санасандаа хүрсэндээ баяртай байна. Урагш давшиж барилдья гэж бодсон, хүссэнээрээ сайхан барилдлаа. Улсын цолны босго алхаад, дээшээ тултал барилдана гэсэн зорилготой байгаа” гэлээ.

Их шөвөгт, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа.

Мөнхүү наадамд шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.