UBLife Logo
Кино

Netflix дээр үзэж болох 10 шилдэг солонгос триллер

Netflix дээр үзэж болох 10 шилдэг солонгос триллер

Сүүлийн жилүүдэд солонгос триллер дэлхийд төрөлдөө тэргүүлээд байна. Харин Netflix солонгос киног түгээх хамгийн чухал платформ болоод байгаа юм. Барууны киног бодвол маш ээдрээтэй үйл явдал, хурц эффект, чадварлаг жүжиглэлт гээд солонгос киноны давуу тал их. Ингээд та бүхэнд Netflix дээр үзэж болох 10 шилдэг солонгос триллерийг танилцуулж байна.

Tangeum / Dear Hongrang

Чансаа IMDb: 7,7/10; Smartprix: 7,6/10

Анги: 11

Санамжаа алдсан өв залгамжлагчийг эргүүлэн авчрахад гол үйл явдал чиглэнэ. Хайр дурлал, сэжиг, гэр бүлийн асуудал гэсэн сэтгэл зүйн саспенс, түүхэн нууц гээд анги болгон шинэ нээлт болно.

Mask Girl

IMDb: 7,3/10; Smartprix: 8,2/10

Анги: 8

Шөнө нь цахим - од болон хувирдаг ч өдөр нь царай муутайдаа санаа зовних офисийн ажилтан эмэгтэй. Сэтгэл зүйн маш хүнд триллер.

Flower of Evil

IMDb: 8,5/10; Smartprix: 8/10

Анги: 16

Хар бараан өнгөрсөн амьдралаа нуусан цагдаа эцсийн анги хүртэл илрэхгүй гүрийж, үзэгчдийг татна.

All of Us Are Dead

IMDb: 7,6/10; Smartprix: 7,8/10

Анги: 12

Зомби гарсан сургуульд амьд үлдэхийн тулд ангиараа тэмцэнэ. Үргэлжлэл нь удахгүй гарна.

A Time Called You

IMDb: 7,9/10; Smartprix: 7,5/10

Анги: 12

Цаг хугацааны аялал, романтик, нууц түүх. Амиа алдсан найз залуугаа санасан залуу бүсгүй гэнэт 1998 онд очно.

The Penthouse: War in Life

IMDb: 7,9/10; Smartprix: 8/10

Анги: 48 (3 бүлэг)

Тансаг зэрэглэлийн Hera Palace-д хэт их өс хонзон, хорон санаа гардаг.

Celebrity

IMDb: 7,4/10; Smartprix: 7,8/10

Анги: 12

Олон нийтийн сүлжээнд маш хурдан од болсон инфлюенсер харин хувийн амьдралдаа бүтэж байгаа юм үгүй.

My Name

IMDb: 7,8/10; Smartprix: 8/10

Анги: 8

Аавыг нь алсан алуурчныг олохоор яваа цагдаа. Энэ кино эцсийн мөч хүртэл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө.

Extracurricular

IMDb: 7,6/10; Smartprix: 8/10

Анги: 10

Ахлах ангийн сурагчийн давхар амьдралын талаар өгүүлнэ.

Vagabond

IMDb: 8,1/10; Rotten Tomatoes: 88%; Smartprix: 8/10

Анги: 16

Нууцлаг онгоцны ослоор маш том хуйвалдаан илрэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.