Дээрхийн гэгээнтэн, 14-р Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулсан баяр ёслол өчигдөр /2025.06.30/ Энэтхэгийн Дарамсалад боллоо.

Энэ өдөр хүндэтгэлийн баяр, олон нийтийн баяр ёслолоос гадна Домэй Чолкагийн иргэдээс бат оршил өргөх ёслол болсон юм.

Дээрхийн Гэгээнтэн 1935 оны 7-р сарын 6-нд Төвөдийн уламжлалт Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу төвөд тариачин Цогжинцэрэн, Дэгжцэрэн нарын гэрт төрсөн юм.

Өчигдрийн арга хэмжээг Амдо мужийн иргэд зохион байгуулжээ.
Фото: Тензин Чойджор




