UBLife Logo
Дэлхий

Карл III хэмнэлт хийж, тусгай галт тэрэгнээсээ татгалзлаа

Карл III хэмнэлт хийж, тусгай галт тэрэгнээсээ татгалзлаа

Их Британийн Эзэн хааны гэр бүлийн унадаг байсан тусгай галт тэргийг 2027 оноос ашиглалтаас гаргана гэж Букингем ордноос мэдээллээ. Учир нь Эзэн Хаан Карл III ордны зардлыг танах бодлого барьж эхэлж байгаа гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард хааны гэр бүлийн гишүүд Глостершираас Стаффордшир орж, дараа нь Лондонд эргэн ирэхдээ хоёр хоног зарцуулсан нь нийт 44 мянган фунт стерлинг болсон байна.

Цаашдаа тэд жирийн зорчигчдын галт тэрэг болон хоёр нисдэг тэргээр улс орондоо аялж байхаар болжээ. Харин 9 вагонтой тусгай галт тэргээ олон нийтийн үзмэр болгохоор шийдсэн байна.

Анх 1869 онд Хатан хаан Викториягийн захиалгаар энэхүү галт тэргийг бүтээсэн. Галт тэргийг хамгийн их ашигласан нь Хатан хаан Елизавета II бөгөөд Карл хаан сүүлийн нэг жил хоёрхон удаа галт тэргээр замд гарсан гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.