UBLife Logo
Дэлхий

Трамп ОХУ-д 10-12 хоногийн хугацаа өглөө

Трамп ОХУ-д 10-12 хоногийн хугацаа өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 14 хоногийн өмнө Украины дайныг зогсооход ОХУ-д 50 хоногийн хугацаа өглөө гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хугацаагаа 10-12 хоног болгож багасгаснаа мэдэгдлээ.

Тэрээр Шотландад Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай хамтарсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэл алдарснаа хэлсэн юм.

Дональд Трамп “Надад дахиж тэдэнтэй ярих сонирхол алга. Би Путинтэй маш олон удаа ярилцлаа. Гэвч ярианы дараа ОХУ Украиныг довтолсон хэвээрээ байна. Би Путинд энэ дайныг зогсоох 50 хоног олгож, их өгөөмөр загнасан. Харин одоо би тулган шаардалтынхаа хугацааг богиносгож байна. Өнөөдрөөс эхлээд 10-12 өдрийн хугацаа олголоо” гэж мэдэгдсэн юм.

Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Андрей Ермак АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн байна.

Трамп, Путин хоёр хамгийн сүүлд энэ сарын эхээр утсаар ярьсан. Ярианы дараа Трамп сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан билээ. Долоодугаар сарын дундуур Ерөнхийлөгч Трамп Москвад 50 хоног өгч байгаагаа мэдэгдээд энэ хооронд дайныг зогсоохгүй бол Оростой худалдаа хийдэг бүх орны бараанд 100 хувийн татвар ногдуулахаа зарласан юм. Мөн Украинд тэрбум ам.долларын үнэтэй зэр зэвсэг нийлүүлэхээр болсон билээ.

Сүүлийн хэдэн сар Трампын Путинд хандах хандлага илт өөрчлөгдөж байгаа. Ерөнхийлөгчийн албандаа дөнгөж ороод тэрээр дайн гарсан зарим хариуцлагыг Украин улс, Ерөнхийлөгч Владимир Зеленский хүлээх ёстой гэж хэлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.