UBLife Logo
Эдийн засаг

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Ub.life
Ub.life
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж буй.

Тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг буулгаж шинээр орон сууцжуулах төслийг 2009 онд анх “Гэзэгийн худаг” ХХК хийхээр төлөвлөж, хоёр талт гэрээг иргэдтэй байгуулсан боловч төсөл хэрэгжилгүй удаж иргэдийг хохироосон тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-д төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах эрхийг шилжүүлэхээр болсон. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны захирамжаар тухайн байруудыг буулгаж, шинээр орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр "Мөнх ариун булаг" ХХК-ийг батламжилж, 2023 оны 7 сард эхний ээлжийн орон сууцуудыг буулган барилгажуулах төслийг эхлүүлсэн байдаг.

Төслийн хүрээнд долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий 720 айлын орон сууц баригдах бөгөөд төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол эхний 2 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.