UBLife Logo
Нийгэм

Чингэлтэй дүүрэгт "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж, ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүрэгт "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж, ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа юм.

Тус төвийн барилга нь нийт 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмчийн өрөө, рентгений өрөө, дурангийн өрөө, яаралтай тусламжийн өрөө, лабораторийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гүйцэтгэгчээр “Мон Хаус” ХХК ажиллаж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.