UBLife Logo
Нийгэм

Яармаг- Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр барьж байна

Яармаг- Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр барьж байна

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм. Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна.

Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай үргэлжилж байна. Харин буудлын дэргэд кабин байрлуулах гараашны суурь, бетон цутгалтын ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.