UBLife Logo
Нийгэм

Нийслэлийн гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

Нийслэлийн гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа.

Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэлх гэрэлтүүлэг хийлээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.