UBLife Logo
Бусад

Амралтын өдрүүдэд болох СОНИРХОЛТОЙ ЭВЕНТҮҮД | 2025.08.16-17

Ub.life
Ub.life
Амралтын өдрүүдэд болох СОНИРХОЛТОЙ ЭВЕНТҮҮД | 2025.08.16-17

Амралтын өдрөөр юу хийхээ төлөвлөж амжсан уу? Зуны сүүлчийн өдрүүдийг зугаатай басхүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тань туслах сонирхолтой эвентүүдийг санал болгож байна.

BLIND Therapy

Хэзээ: 2025.08.16 Бямба гараг, 12:00-17:30

Хаана: Broccoli Bar & Store

impact LAB -аас зохион байгуулж буй ээлжит нэгэн арга хэмжээ бол нүдээ боогоод, хэнтэй ч хамаагүй ярилцаж сэтгэлээ уудлах “Blind Therapy”. Сошиал медиа хөгжих хэрээр бид хэзээ хэзээнээс илүү өөр хоорондоо холбоотой аж төрөх болсон ч, нөгөө талд ганцаардаж, сэтгэл уудлан итгэлтэй ярилцах орон зай хомс болсоор байна. Тиймээс сэтгэл судлаачийн зааварчилгаа дор, нүдээн боон, танихгүй нэгэнтэй ойр дотно ярилцах, өөр өөрийн дотоод ертөнцөөр аялах боломжийг энэ арга хэмжээ олгож байна.

Холбоос: Facebook

Япон фестиваль Монголд 2025

Хэзээ: 2025.08.16-17 Бямба, Ням

Хаана: Сүхбаатарын талбай

Cosplay-д дуртай хүүхэд, залуус болон anisong дуучид бүгд оролцох боломжтой Япон фестиваль эргэн ирлээ! Cosplay contest болон Anisong performance буюу анимэ дуунуудын тайзны үзүүлбэрүүд ч энэ жилийн хөтөлбөрт бий. Дуртай дүрдээ хувирч, тайзнаа гялалзах боломжийг битгий алдаарай!

Холбоос: Facebook

“Миний сэтгэл - Rock”

Хэзээ: 2025.08.16 Бямба гараг, 17:00 цагт

Хаана: УИХ-ын 7 давхарт, NewYork Empire ресторан

“Хар муур” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Pocket Books цувралын хоёр дахь дэвтэр нь зохиолч Пүрэвхүүгийн Батхуягийн “Миний сэтгэл-Rock” тууж болж байна. Энэ ном нь зохиолчийн 2009 онд ердөө 300 хувь хэвлүүлсэн “Тэнгэр хэмээх шувуу” түүвэрт багтаж байв. Номын нээлтийн арга хэмжээнд яруу найргийн уншлага явагдаж, зохиогчийг дурсах орой болох нь ээ.

DJ ENKOOLION x ERMUUN

Хэзээ: 2025.08.16 Бямба гараг

Хаана: Dunzengarav

Энэ амралтын өдрөөр клаб орж, сэтгэлээ сэргэтэл бүжмээр байвал Dunzengarav-ийг зориорой. DJ Enkoolion & Ermuun нарын хөгжмийн хэмнэлд зуны сүүлчийн зугаатай үдшүүдийн нэгийг өнгөрүүлэхэд харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Гадаадын их сургуульд хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ?

Хэзээ: 2025.08.16 Бямба гараг, 09:30-14:30

Хаана: Мэдээлэл, технологийн үндэсний парк

Хүүхдээ гадаадад сургамаар байвч хэзээнээс бэлтгэж, ямар материал бүрдүүлэх, ямар шалгалт өгөхөөс эхлээд тодорхойгүй олон асуудал эцэг, эхчүүдийг хүлээж байдаг. Тэгвэл энэ талаар эмх цэгцтэй, тодорхой ойлголт олгох сургалтыг eduK8 боловсролын зөвлөгөөний байгууллагаас зохион байгуулж байгаа аж.

Дараах холбоосоор бүртгүүлээд очих боломжтой байх нь.

Холбоос

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.