2026 оны нэгдүгээр сард Саудын Арабт болох 23 хүртэлх насныхны хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд лхагва гарагт эхэлнэ.
Монголын шигшээ “F” хэсэгт Тайланд, Малайз, Ливаны багуудын хамтаар хуваарилагдсан юм.
Улмаар 9-р сарын 3-ний өдөр 20:30 цагаас талбайн эзэн Тайландтай, 9-р сарын 6-ны өдөр Малайзын багтай, 9-р сарын 9-ний өдөр Ливаны эсрэг хүч сорихоор боллоо.
Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэ тэмцээнд Японы шигшээ баг хоёронтоо түрүүлсэн бол Узбекистан, Саудын Араб, Өмнөд Солонгос, Иракийн багууд тус бүр нэг удаа аваргын цом өргөсөн байдаг.
