UBLife Logo
Newsfeed

Зуныг тэсгэлгүй хүлээж байгаа хүмүүсийн сэтгэлийг бүлээцүүлэх 15 зүйл

Зуныг тэсгэлгүй хүлээж байгаа хүмүүсийн сэтгэлийг бүлээцүүлэх 15 зүйл

Юу юугүй зун болох нь ээ. Хаврын энэ хачин содон ертөнцийг л давчихвал зунтай золголоо. Урин дулааныг дуудаж, үүнийгээ дагаад сэтгэлээ дэвтээвэл ямар вэ? Зуны хамгийн сайхан мөчүүдийг энд онцолъё!


1. Зуны дулаахан орой найзууд, дотнын хүмүүстэйгээ хамт гадаалж, сонин хачин ярьж суух ч сайхандаа.

2. Бороо орж, бороон дундуур ус цацруулан гүйнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг.

3. Дугуй унан давхиж, түгжрэлгүй замаар сааталгүй явна гэдэг ёстой нэг жаргал шүү.

4. Өглөө нар мандахад эсвэл орой нар жаргаж байхад хотын гудмаар чихэвчээ сонсон алхахад урамтай. Яг л нэг киноны хэсэг шиг санагдана гээч.

5. Хөдөө тал... Цэнгэг агаар дүүрэн үзэсгэлэнт байгальд аялан, зугаалах гэхээс тэсэн ядна.

6. Орой, шөнийн цагаар гудамж дахин хүмүүсээр дүүрч, дуу хөгжим, цэнгээн наадам цангинах болно.

7. Голд сэлж, голын эргийн дагуу түүдэг асаан суухад хамаг стресс хаашаа ч юм алга болчихдог.

8. Та хамгийн гоё, ганган, тансаг хувцсаа хүссэнээрээ өмсөж явж болно. Энэ чинь эрх чөлөөг бэлэглэдэг улирал шүү дээ!

9. Сайхан жазз аялгуу сонсож, энэ тэнд болох бүжгийн үдэшлэгнээс хоцрохгүй байх хэрэгтэй болно.

10. Наадам гэж сайхан баяр биднийг хүлээж байгаа. Айраг ууж, хуушуур идээд л... Өрөмтэй талх бодоход л идмээр санагдаж байна. Мөн ч сайхан даа.

11. Хүмүүс цаанаа л нэг баяр хөөртэй, амар амгалан алхацгаана. Зуны өдрүүдэд муу муухай үйл явдал ч болохгүй мэт... Хамгийн сайхан дурсамжууд энэ үед л бүтдэг гэлтэй.

12. Гоё кинонууд үзэх цаг!

The Kings of Summer (2013)

Moonrise Kingdom (2012)

Where The Wild Things Are (2009) гээд зөндөө л бий.

13. Хичээл амарна!

14. No утаа, No улс төр, No хичээл, No стресс гэж бодохоор л...

15. Бас хүн бүхний хүсэн хүлээдэг PLAYTIME хөгжмийн наадам болно шүү дээ!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...