Хөгжмийн ертөнцийн од Харри Стайлс болон жүжигчин Зои Кравиц нар сүй тавьсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Page Six сайтад нэгэн ойрын эх сурвалж “Тэр хоёрын харилцаа дараагийн шатанд хүрсэн” хэмээн мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд Зои Кравиц ядам хуруундаа гялалзсан бөгж зүүж харагдсанаар цахим орчинд тарж, сүй тавьсан уу гэсэн таамгийг улам баталсан байна.
Хосууд анх 2025 оны 8-р сард Ром хотод хамт харагдаж, дараа нь Лондонд ил тод дотно харилцаатай байснаар олны анхааралд өртжээ.

2026 оны эхэнд Зои ойр дотнын хүмүүстээ Харриг “Заяаны хань” гэж ярьж байсан гэх мэдээлэл ч гарчээ. Хосууд олон нийтэд харилцаагаа албан ёсоор ил тод зарлаагүй байхдаа Бруклин орчимд хамт харагдаж, Saturday Night Live-ийн after party-д гар гараасаа хөтлөлцөн очсоноор ийм хэдэн ховорхон мөчүүдэд л олны анхааралд өртөж байв.
Зои өмнө нь Карл Гусмантай 2019–2020 онд гэрлэж байсан Дараа нь Чаннинг Татумтай сүй тавьсан ч 2024 онд салсан.
Харин Харри Стайлс Оливиа Уаильд, Кендалл Женнер, Тэйлор Свифт зэрэг олон алдартантай нэр холбогдож байсан билээ.
Одоогоор хоёр талын хэвлэлийн төлөөлөгчид сүй тавьсан эсэхийг батлаагүй, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч ойрын хүрээллийн мэдээллээр ийнхүү үнэн байх магадлалтай болоод байна.

