UBLife Logo
Дэлхий

Трампыг хөнөөх оролдлогын үеийн хамгийн хурц гэрэл зургууд

Трампыг хөнөөх оролдлогын үеийн хамгийн хурц гэрэл зургууд

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарлаа. Цагаан ордны сэтгүүлчдийн холбооноос “Washington Hilton” зочид буудалд зохион байгуулсан хүлээн авалтын үеэр буун дуу гарсан. Зэвсэгтэй этгээд хамгаалалтыг даван гарахыг оролдон, гал нээсэн байна. Тусгай албаныхан АНУ-ын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нарыг гал нээсэн газраас маш хурдан гаргасан бол олон зуун зочин хүлээн авалтын ширээн доороо нуугдаж байв.

Тусгай албаны нэг ажилтан суманд оногдсон ч хамгаалалтын хантаазны ачаар амьд гарсан байна. Гэмт этгээдийг хамгаалалтын албаныхан баривчилжээ. Хэрэгтэн нь Калифорнийн багш, 31 настай Коул Томас байлаа. Яг энэ газарт 45 жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган буудуулж байлаа. Дональд Трампын амь насыг хөнөөх оролдлого сүүлийн 2 жилд 3 дахь удаагаа гарлаа.

Тусгай албаныхан халдлагын үеэр “Washington Hilton” зочид буудалд.

Арга хэмжээнд ирсэн зочид халдлагын дараа.  

Нууц албан ажилтнууд Эрүүл мэндийн сайд Роберт Кеннедиг танхимаас гаргаж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп арга хэмжээг цуцалж байгаагаа зарлав.

Тусгай албаныхан.

Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кэш Патель халдлагын үеэр утсаар ярьж байна.

Гэмт хэрэгтэн Коул Томас Алленийг баривчиллаа.

Тэргүүн хатагтай Мелания Трамп, Цагаан Ордны хэвлэлийн дарга Кэролайн Левитт.

Арга хэмжээний нээлтийн ёслол.

ХМТ-ны ажилтнууд гэмт этгээдийн гэрийн гадна.

Тусгай албаныхан Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Стивен Миллер нарыг гэр бүлийнх нь хамт хамгаалж байгаа нь.

Тусгай албаны офицер эмэгтэй.

Хүлээн авалтын ширээ.

Зочдын аюулгүй байдлыг ханган, гаргаж байна.

Ерөнхийлөгч Дональд Трампыг маш хурдан хамгаалалтад авч, танхимаас гаргалаа.

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Стивен Миллерийг гэр бүлийнх нь хамт хамгаалж байгаа нь.

Хүлээн авалтын зочид ширээн дор нуугдсан.

Хэдэн зуун зочин байлаа.

Зочид Ерөнхийлөгч Трампыг танхимаас гаргах мөчид.

Аюул арилсныг мэдэгдэх хүртэл ширээн дор нуугдсан.

Фото: Evan Vucci / Reuters

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...