UBLife Logo
Newsfeed

“Саллаа, нийллээ”: Хортой харилцаанаасаа хэрхэн гарах вэ?

“Саллаа, нийллээ”: Хортой харилцаанаасаа хэрхэн гарах вэ?

“Саллаа, нийллээ” гэсэн тойрогт гацах нь амьдралд тохиолддог түгээмэл үзэгдлүүдийн нэг байдаг билээ. Судалгаагаар хүмүүсийн бараг гуравны хоёр нь энэ мөчлөгийг амьдралдаа нэг удаа ч болов туулж байсан талаар дурджээ. Мөн энэ байнгын эргэлт тодорхойгүй байдал нь бидний сэтгэлзүйд урам хугарал, түгшүүр, сэтгэл гутрал зэрэг сөрөг мэдрэмжийг үлдээж орхидог аж. Иймээс бид хортой харилцаанаасаа болж шархалж буй зүрхнүүддээ зориулан бяцхан зөвлөмжүүдийг хуваалцахаар зэхлээ.

Бидний буцаж нийлдэг түгээмэл шалтгаанууд:

  • Танил мэдрэмжээсээ салж чадахгүй байх

  • Ганцаардлаас айх

  • “Хайр бүхнийг давна” гэсэн итгэлтэй байх

  • Харилцааны үндсэн асуудлаа шийдэж чадахгүй байх гэх мэт.

Хортой мөчлөгийг зогсоох алхмууд

1. Өөртөө шударга хандах

Дахин нийлэх хүсэл тань хаанаас гарч ирж байна вэ? Дахин харилцаагаа эхлүүлэхийг хүсэж буй шалтгаан тань юу вэ? Юу харилцаанд тань дутагдаж, юу давтагдаж байна вэ? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж, чин үнэнчээр өөртөө хариулаарай. Тэмдэглэлийн дэвтэр, гар утасны note гээд боломжтой газраа бичвэл дараа нь хариултаа өөртөө сануулахад тань тусална.

2. Хил хязгаараа тогтоох (Boundary)

thehermitage.rehab

“Салалт” гэдэг таны хувьд ямар утга учиртай вэ гэдгийг тодорхой болгох нь чухал. Хэрэв үнэхээр салсан бол дахин холбоо барихгүй байх хугацааг өөртөө өгөх хэрэгтэй. Энэ нь сэтгэл хөдлөлөөр бус бодит шийдвэр гаргахад тань тустай.

3. Өөрийгөө дахин бүтээ

www.criscarterlaw.com

Найз нөхөдтэйгөө уулзах, шинэ хобби сонирхлоо хөгжүүлэх, өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Та ганцаараа байж чадна гэдгээ мэдрэх тусам харилцаанаасаа хараат байдал буурах болно.

4. Мэргэжлийн дэмжлэг авахаас бүү санаа зов

Vox.com

Сэтгэл судлаач, зөвлөхтэй уулзах нь та харилцаагаа ойлгож, эрүүлээр сэтгэж эхлэхэд тань тусална.

5. Ирээдүйд өөрчлөгдөх боломж бий юу?

Хоёр талдаа бодит өөрчлөлт хийж, шинэ хязгаар тогтоож чадаагүй бол “энэ удаа өөр байх болно” гэх итгэл хоосон үлдэх нь ойлгомжтой. Тиймээс хоёр талаас бодит өөрчлөлт хийж эхэлсэн тохиолдолд л ирээдүйд өөрчлөгдөх боломж нэмэгдэх билээ.

6. Эрүүлээр төгсгөх

Хэрэв харилцааг дуусгах цаг ирсэн бол уур бухимдлаар бус, харин өөртөө болон нөгөө хүндээ хүндэтгэлтэйгээр салж сурах нь хамгийн зөв алхам байх болно.

Эцэст нь энэ мөчлөгөөс гарах нь амаргүй хэдий ч боломжгүй биш гэдгийг санах нь чухал. Одоогоор шаналж, шархалж байж болох хэдий ч маргааш нар гардгийн адилаар ирээдүй илүү гэрэл гэгээтэй байх болно. Тиймээс ямар ч тохиолдолд өөрийгөө хайрлаж, хамгаалж, хортой харилцаанаас гарч чадах зоригийг өөртөө бага багаар суулгах хэрэгтэй. Ямар ч үед өөрийнхөө баатар нь байгаарай.

Эх сурвалжууд: энд дарна уу

Ковер зургийг: Tiny Buddha

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.