UBLife Logo
Кино

Яг одоо үнэгүй үзэж болох 10 богино хэмжээний анимэйшн 

Яг одоо үнэгүй үзэж болох 10 богино хэмжээний анимэйшн 

Богино хэмжээний анимэйшн бол кино урлагийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг билээ. Ямар нэгэн хэв загварт баригдалгүй, найруулагч өөрийн цар хүрээг харуулах боломжтойгоороо онцлог байдаг. 5–15 минут дотор ямар нэгэн санаа хэлэх, тэр дундаа дүрслэлийн аргаар илэрхийлнэ гэдэг амаргүй даваа. Тиймээс яг одоо үнэгүй үзэж  болох 10 бүтээлийг үзэх холбоосын хамт санал болгож байна. 

1. Big Buck Bunny (2008)

Энэхүү бүтээл нь шударга ёсны тухай өгүүлнэ. Хэрхэн өөрийгөө хамгаалах, буруу зүйлстэй хэрхэн тэмцэх гээд. Бага насны хүүхэдтэйгээ хамт үзвэл дараа нь хэлэлцүүлэг хийвэл илүү сонирхолтой.

2. Spring (2019)

Хэрвээ чи урсгалыг сөрвөл ялагдана, хэрвээ чи урсгалд бууж өгвөл ялна. Яг л үүн шиг айдас гэдэг бидний дотор нуугдаж буй зүйл билээ. Айдсаа ялж чадвал хонгилын үзүүрт гэрэл асах болно. Байгаль ч мөн адил.

3. Crow: The Legend (2018)

Америкийн уугуул ардын домгоос сэдэвлэсэн бүтээл. Нутаг усныхнаа аврахын тулд өөрийгөө золиослох тухай сэтгэл хөдлөм бүтээл. Бид хайртай хүмүүсийнхээ төлөө өөрсдийнхөө мөн чанарыг өөрчилж чаддаг болов уу?

4. The Maker (2011)

Цаг хугацаа урссаар л байна. Яг л элсэн цаг шиг. Яасан урт юм бэ? Хүлээлт ч бас.

5. In a Heartbeat (2017)

Анх хараад дурласан, ахиад уулзахыг хүссэн юм аа. Гэвч нэрийг чинь би мэдэхгүй ээ. Хайранд хязгаар бий гэж үү?

6. A Single Life (2014)

“Энэ амьдрал байсан гэж үү? Тэгвэл дахин нэг удаа!” Фридрих Ницше.

7. Leisure (1976)

Monday I have nothing to do, Tuesday I have nothing to do. Wednesday I have nothing to do… Бидний амьдрал хаашаа чиглэнэ вэ?

8. Charade (1984)

Минимал бөгөөд энгийн бүтээл. Амьдрал бол жүжиг гэдэг дээ. Гэхдээ яг жүжиг мөн гэж үү?

9. Soft Rain (2023)

Хааяадаа бороонд зүгээр л нороод зогсмоор үе тохиодог доо. Яг л тэр мэдрэмжийг илэрхийлнэ. Хэн нэгний жижиг үйлдэл хэн нэгний хамгийн харанхуй өдрийг гэрэлтүүлэх ч юм бил үү?

10. Manipulation (1991)

Ердөө харандаагаар өгүүлэх түүх. Энгийн мэт боловч гүн гүнзгий агуулгатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.