UBLife Logo
Фото

Фото сурвалжилга | Жижиг сонголтоороо дэлхийг "том"-оор хайрлах нь 

Фото сурвалжилга | Жижиг сонголтоороо дэлхийг "том"-оор хайрлах нь 

Тогтвортой байдал гэхээр танаас нэг л хол эсвэл групп компаниудын тайлан санаанд бууж байна уу? Тэгвэл энэ ойлголтыг өөрчилж, тогтвортой байдал гэдэг бол биднээс тийм ч хол биш, өдөр тутмын сонголтуудаа хариуцлагатай хийх тухай энгийн ойлголт гэдгийг таниулсан нэгэн өдөрлөг өнгөрсөн ням гаргуудад болж өнгөрлөө. 

Тодруулбал, хэрэглэгчдэд “ногоон” гэдгээрээ хэдийн хоногшсон Юнител группээс эко амьдралын хэв маягийг сурталчилж, тогтвортой байдлыг залууст илүү энгийн ойлгомжтой байдлаар таниулах зорилгоор “Sustainable Sunday” өдөрлөгийг зохион байгуулав. 

Эко гэдэг тийм  ч уйтгартай зүйл биш  

Энэ өдөрлөгт DJ, QUIZ, комеди болон жийнсээр цаас хийх, хуучин хувцсаа дахин загварчлах зэрэг олон сонирхолтой воркшопоор дамжуулан залууст тогтвортой байдлын талаарх мэдлэг мэдээллийг огтхон ч уйдаахгүйгээр өгч байлаа. Мөн уг өдөрлөгийн урилга нь хүртэл аргалаар хийсэн дахин боловсруулсан цаас байсан ба дотроо цэцгийн үртэй байсан нь эхлэлээсээ л эко бөгөөд сонирхолтой байв. 

М.Цацрал, өдөрлөгийн оролцогч

М.Цацрал “Нэг ч гэсэн амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, үеийн залуустайгаа хамт хэрэгтэй зүйлс сонсож, сонирхолтой туршилт хийж өнгөрүүлж байгаадаа их баяртай байна” гэв. 

Б.Саранцэцэг, өдөрлөгийн оролцогч

Тэдний нэг Б.Саранцэцэг “Цаас дахин боловсруулж үзэх их сонирхолтой байлаа. Хийхэд ч хялбар байсан шүү. Цаасаа хатсаны дараа өнөөдөр дарсан зургуудтайгаа хамт өдрийн тэмдэглэлдээ нэгтгэж, дурсамж болгон хадгална” гэсэн юм. 

Л.Түмэнбадрал, өдөрлөгийн оролцогч

Л.Түмэнбадрал “Би Германд амьдарч байхдаа ийм төрлийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байсан. Монголд ч бас ийм арга хэмжээ зохион байгуулж, залуус ч идэвхтэй оролцож байгаад их баяртай байна” гэлээ.  

Байгалиа хайрлахад бид бүгдийн оролцоо хэрэгтэй.

Байгалиа хайрлах, тогтвортой хөгжлийг дэмжих нь аль нэг байгууллагын үүрэг хариуцлага биш. Бид бүгд ухамсарлаж, жижигхэн сонголт бүрдээ хариуцлагатай хандсанаар эх дэлхийн тогтвортой байдалд бодитой нөлөө үзүүлнэ. Маш энгийн зүйлс байгалиа хамгаалах чухал сонголт байдгийг залуус тус өдөрлөгөөс ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уншигч\3.1.203.247
Юнител группд баярлалаа