Энэ өдрүүдэд БНАСАУ-д Хөдөлмөрийн Намын 80 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. Нийслэл Пеньян хотод цэргийн сүрт жагсаал болж өнгөрлөө.

Жагсаалд Украины эсрэг дайнд оролцсон ангийн дайчид байлаа. Тэд ОХУ-ын далбаа барьсан байв.

Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун баярын илтгэлдээ улс орноо социалист диваажин болгоно гэж дурдсан юм.

Тэрээр “Өнөөдөр дэлхий дахин биднийг хүчирхэг ард түмэн гэж хүлээн авдаг болсон. Бидэнд давж чадахгүй саад гэж үгүй” хэмээн мэдэгдлээ.

Индэр дээр Ким Жон Уны хамт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян, Вьетнамын Төрийн тэргүүн лидер То Лам, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведев нар байлцлаа.

Сүүлийн таван жилд Хойд Солонгос найман цэргийн парад хийхдээ дандаа шөнийн цагт хийж байв.











