UBLife Logo
Кино

Яг одоо дэлхий даяараа үзэж байгаа Netflix-ийн 10 шилдэг цуврал

Яг одоо дэлхий даяараа үзэж байгаа Netflix-ийн 10 шилдэг цуврал

Netflix платформ дээр төрөл бүрийн маш олон кино бий. Үзэх киногоо сонгоход хамгийн хүндрэлтэй нь сонголт хийх. Харин бид та бүхэнд туслаад үзэх киног чинь сонгоод өгье. Яг одоо дэлхий даяараа дэлгэцээс салахгүй шимтэн үзэж байгаа Netflix-ийн 10 шилдэг цувралыг танилцуулъя.

10. Black Rabbit, 2025

Улс: АНУ

Төрөл: триллер, драм, гэмт хэрэг, детектив

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 3 300,000

Амжилттай бизнес эрхлэгч Жейкийн амьдрал орвонгоороо эргэнэ. Түүний ах, өр ширэндээ баригдсан, буруу зуршилд автагдсан Винс гэнэт хүрээд иржээ. Тэрээр Жейкийг муу хэрэгт уруу татан, амьдралыг нь сүйтгэх гэж оролдоно.

9. Love Is Blind, 2020-… (9 бүлэг)

Улс: АНУ

Төрөл: реалити ТВ, мелодрам

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 3 700, 000

Дуу чимээ тусгаарласан орчинд, нэгнийгээ харалгүй “сохор болзоо” хийдэг реалити-шоу. Тэд нэгэндээ дурлаж, уулзахаасаа өмнө гэрлэж ч болно. Хуримын ёслол дээр тэд “Тийм” гэж хэлэх үү, салах уу гэдгээ шийдэх юм.

8. Da irueojiljini, 2025

Улс: БНСУ

Төрөл: инээдэм, мелодрам, зөгнөл

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 4 000, 000

Хүйтэн, сэтгэлийн хөдөлгөөнгүй бүсгүй Га Ен нэг удаа үлгэрт гардаг Жинийг гэрлэн дотроос гаргаад ирдэг юм. Ингээд ач тус болсныхоо хариуд 3 хүслээ хэлэх болно. Харин хүсэл болгон нь хүлээж байгаагүй үр дүн авчрах ажээ.

7. El refugio atómico, 2025

Улс: Испани

Төрөл: Зөгнөл, триллер, драм, мелодрам, гэмт хэрэг, детектив

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 4 300, 000

Дэлхийн дайн эхлэхийн өмнө хэдэн тэрбумтан “Kimera Underground Park” хэмээх газар доорх тансаг бункерт нуугдана. Гэвч орчноос тусгаарлагдаж, үргэлж хамт байх нь тэдний гэр бүлийн эртний сөргөлдөөн, дайсагналцалыг сэргээх юм.

6. Pokgunui sepeu, 2025

Улс: БНСУ

Төрөл: мелодрам, инээдэм, зөгнөл

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 4 900, 000

Франц хоолны авьяаслаг тогооч Ен Джи-ен уралдаанд түрүүлснийхээ дараа гэнэт эртний Чосон улсад очсон байх ажээ. Маш харгис хаанд тэрээр хоол хийж, үйлчлэх ёстой. Хааны ордны хов жив, романтик үдэш дунд тэр амьд үлдэх ёстой.

5. Ángela, 2024

Улс: Испани

Төрөл: триллер

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 5 600, 000

Нөхөр, хоёр хүүхэдтэй бүсгүйг харахад аз жаргалтай амьдарч байгаа мэт. Гэвч тэрээр сэтгэл зүйн маш нарийн дарамт дор амьдарч байгаа. Энэ үед тэр ангийнхаа андтай уулзсанаар аврагдах найдвар төрнө. Гэхдээ тийм амар биш.

4. House of Guinness, 2025

Улс: Их Британи

Төрөл: драм, намтар, түүх

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 6 400, 000

Шар айраг үйлдвэрлэгч, дэлхийд алдартай Гиннес гэр бүл. Үүсгэн байгуулагч Бенжамин Гиннессийн үхлийн дараа өв хөрөнгөө булаацалдах юм.

3. Imawa no Kuni no Arisu, 2020–2025 (3 бүлэг)

Улс: Япон

Төрөл: тулаан, зөгнөл, драм

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 7 000, 000

Арисү, Үсаги хоёр гэрлээд хэдэн жил хамт амьдарчээ. Гэтэл Үсаги гэнэт сураггүй алга болно. Мэдээж Арисү түүнийг хайж, үхлийн тоглоомонд оролцох ёстой болно.

2. Monster: The Ed Gein Story, 2022-…

Улс: АНУ

Төрөл: намтар, триллер, драм, гэмт хэрэг

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 12 200, 000

Маньяк Эд Гейний амьдралын талаар өгүүлнэ. Жирийн нэгэн хөдөөгийн эр яахаараа ийм гаж донтой болсон юм бол?

1. Wayward, 2025

Улс: АНУ, Их Британи, Канад

Төрөл: триллер, драм, детектив

Аравдугаар сарын эхний хагасын үзэлтийн тоо - 14 100, 000

Нам гүм, бяцхан хотод нүүж очсон цагдаа Алекс. Сахилгагүй хүүхдүүдийн сургуулиас хоёр охин оргох гэж оролдсоны дараа энэ сургуулийн захирал эмэгтэй нэг л сэжигтэй гэдгийг тэр мэдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.