UBLife Logo
Ярилцлага
Maison Margiela брэндийн шоунд оролцсон монгол модель Б.Мишээл: Моделийн ажил харахад сайхан ч, түүний цаана “дайн” болж байдаг

Maison Margiela брэндийн шоунд оролцсон монгол модель Б.Мишээл: Моделийн ажил харахад сайхан ч, түүний цаана “дайн” болж байдаг

Дэлхийг хэрхэн гоёх, хүмүүст юуг анзааруулах, том хотуудаас жижиг суурин хүртэл юугаар ижилсэх, амьдрал хэрхэн өөрчлөгдөх анхны санаанууд дизайнеруудын ширээнээ зурагт буух, оёдолчдын машинаас ямар бүтээлүүд урган гарахыг харах завшаан бол Парисын загварын долоо хоног. Өндөр зэрэглэлийн брэндийг танилцуулах шоуны тайзнаа алхана гэдэг загвар өмсөгчдийн хувьд шоу бизнес, гоо сайхныг эрхшээгч дэлхийн хамгийн соргог нүднүүдийн өмнө гарах карьерын чухал тасалбар билээ. Өнгөрсөн долоо хоногт Maison Margiela брэндийн хавар зуны шинэ цуглуулгаа танилцуулсан загварын шоунд монгол модель Б.Мишээл оролцов. Монгол модель дэлхийн загварт дүр төрхөөрөө гялалзлаа. 

Тэрээр Өмнөд Солонгосын “GOST”, Италийн “The Wolves”, Францын “The French Management” агентлагуудад харьялагдан олон улсын загварын салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ ‘’University of London’’-д маркетингийн чиглэлээр суралцдаг. Б.Мишээлтэй олон улсын загварын салбарт ажиллаж буй туршлагынх нь талаар өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу. 

Загварын ертөнц рүү таныг хамгийн ихээр хөтөлсөн зүйл юу байв. Энэ салбарт ажиллаж эхэлсэн анхны үеэ эргэн дурсвал?

-Ээж маань миний насан дээр байхдаа загвар өмсөгч байсан юм. Багаасаа ээжийнхээ оролцсон зураг авалтууд, тайзан дээр алхаж байгаа бичлэгүүдийг их үздэг байлаа. Энэ нь ирээдүйд ээж шигээ загвар өмсөгч болох сон гэсэн мөрөөдлийг бий болгосон гэж боддог. 

Одоогоос таван жилийн өмнө, 15 настай байхдаа Мишел Амазонка брэнд “Шинэ дүр төрх хайж байна” гэсэн зар нийтэлсэн байхыг харсан. Тэр зарыг хараад, гэртээ өөрийнхөө зургийг моделийн поларойд байдлаар авч явуулсан нь шалгараад, зураг авалтад нь фото моделиор ажилласан юм. Зураг авалтын үеэр мэдэрсэн, сурсан бүх зүйл шинэ, анхных байсан болохоор хамгийн нандин, дурсамжтай мөчүүдийн маань нэг болж үлдсэн. Ингэж анх загварын салбарт хөл тавьсан. 

Загварын салбарт ажиллаж эхэлснээс хойш танд хувь хүн талаасаа ямар өөрчлөлт, дэвшилтүүд гарсан гэж боддог вэ?

-Загвар өмсөгчийн ажлыг хүмүүс амархан, гоё зүйл гэж өнгөц харах нь элбэг. Харахад их сайхан ажил шиг боловч тэр бүхний цаана бараг л “дайн” болж байдаг. Сэтгэл зүй, бие махбод гээд хүнийг бүхий л талаас нь сорьдог учраас их хичээл зүтгэл шаарддаг. Тиймдээ ч загвар өмсөгчийн ажил надад тэсвэр хатуужил, сахилга бат, хариуцлага зэрэг маш олон зүйлийг сургаснаас гадна өөртөө итгэлтэй, өөдрөг хандлагатай болгож, хувь хүн талаас маань ч их хөгжүүлсэн. 

Maison Margiela-гийн шоунд оролцохоор болсноо мэдэхэд ямар мэдрэмж төрсөн бэ? 

-Яг үнэнийг хэлэхэд би Maison Margiela-гийн шоунд алхах бүү хэл, Парист ирнэ гэдгээ ч мэдээгүй явсан. Есдүгээр сард Миланы загварын долоо хоногт оролцохоор ирээд, маш олон кастингуудад оролцсон ч ямар ч том брэндийн шоунд сонгогдохгүй, олигтой ажил ч олдохгүй байсан болохоор “За ер нь гэртээ харья” гэж бодоод шантарч эхлэсэн. Гэтэл нэг орой яг унтах гээд байж байтал Парис дахь агентлаг маань залгаад “Чамд маргааш өглөө 8:30-аас Парис руу нисэх онгоцны тасалбар захиалчихсан. Маргааш уулзъя” гэдэг юм даа. Хэрвээ тэр үед би унтчихсан байсан бол Парист ч очихгүй, загварын долоо хоногт ч оролцож чадахгүй байсан байх. Тэгээд л тэр шөнөө догдлол, сандрал зэрэгцэн ачаагаа бэлдээд, өглөө нь Парис руу гарсан. 

Парист очоод мөн л маш олон кастингуудад оролцсон. Харин өрөөний охинд маань Maison Margiela-гийн кастингийн урилга ирчихсэн байхыг харсан. Зарим кастингуудад хүссэн нь шууд очоод, бүртгүүлээд орчихдог бол Maison Margiela хаалттай кастинг зарласан байсан. Миний хамгийн хайртай, хамгийн дуртай брэнд болохоор өрөөнийхөө охиноос кастинг болох байршил, цагийг нь асуугаад ямартай ч азаа үзэхээр шийдсэн. Гэтэл кастинг болох өдөр нь би Шинзен Футе гэх Хятад брэндийн шоунд оролцох байсан. Кастингдаа очмоор байдаг, гэтэл ажилтай байдаг. Азаар маргааш нь дахиад кастинг үргэлжлэхийг сонсоод, өглөө нь арав гаруй кастингд оролцчихоод Maison Margiela дээр хамгийн сүүлчийн хүн нь болж орсон. Цагийг нь тулгаж яаруу сандруу очсон ч надад цаанаасаа аз тохиосон гэж бодсон. Хамгийн эхэнд эсвэл хамгийн сүүлд шалгуулж байгаа хүнийг эргэж санах, мартахгүй байх магадлал нь арай их байна даа. Хэд хоногийн дараа агентлаг маань “Maison Margiela-д тэнцсэн бололтой, чамайг фиттингд дуудаж байна” гэж хэлэхийг сонсоод ёстой л бөөн баяр болсон. 

Загварын шоунуудын хувьд хамгийн эхний бөгөөд сүүлчийн загвар их чухал байдаг шүү дээ. Тэр тусмаа Парисын загварын долоо хоногийн үеэр том брэндийн шоуг нээж алхана гэдэг загвар өмсөгч бүрийн мөрөөдөл байх. Фиттингийн үеэр дизайнерууд сонгогдсон загвар өмсөгч бүрт тохирсон хувцас, нүүр будалт гээд бүх зүйлийг нь оноож өгдөг. Фиттинг дээр очоод нэг их удаагүй байж байтал дизайнерууд нь хоорондоо ярилцаад шууд надад эхний лүүкийг өмсүүлье, энэ охин яг л эхний лүүкийг өмсөх царай байна аа гээд л. Тэгээд би чинь дотроо баярлаад л бүр үнэхээр гоё мэдрэмжтэй байж байтал гэнэт нэг дизайнер нь “Тэр цэнхэр даашинз энэ охинд илүү зохих юм биш үү” гээд шууд л миний гарааг өөрчилчихсөн. Яг л баярлуулан гомдоно гэдэг нь болсон доо. Гэхдээ хэд дэх лүүкийг өмсөх гэдгээсээ илүү хайртай брэндийнхээ шоунд алхсан нь л миний хувьд маш утга учиртай бөгөөд мартагдахааргүй туршлага боллоо. 

Олон улсын загварын долоо хоногийн үеэрх уур амьсгал, загвар өмсөгчдийн сэтгэл зүй зэрэг ямар байдаг вэ. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Энэ жил миний хувьд загварын долоо хоногуудад оролцож байгаа анхны улирал болж байгаа. Загварын долоо хоног гэдэг их хүйтэн хөндий, эвгүй уур амьсгалтай байна гэж төсөөлж байсан. Яг өөрөө оролцоод, дунд нь ороод, ажил хэрхэн явагддагийг мэдрэх нь их гоё туршлага болсноос гадна төсөөлснөөс маань харьцангуй халуун дотно уур амьсгалтай байсан. Өдөрт дор хаяж 5-10 кастингд оролцоно, кастинг болгон маш урт дараалалтай байдаг учраас цагаа маш сайн төлөвлөхгүй бол чухал кастингаасаа хоцрох, очиж амжихгүй байх зэрэг асуудлууд л багахан хүндрэлтэй санагдсан. 

Энэ жил Парист ч, Миланд ч том брэндүүдийн бүтээлч захирлууд солигдсон болохоор загварын долоо хоног дуулиан шуугиантай эхлэсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс маш олон шинэ, залуу загвар өмсөгчид загварын долоо хоногт оролцохоор ирсэн байсан тул ширүүхэн өрсөлдөөн дунд л нэг сар өнгөрсөн дөө. Шинэ загвар өмсөгчид олон байснаас гадна шинэ бүтээлч захирлууд өөрсдийнхөө загварыг илүү туршлагатай, олонд танигдсан загвар өмсөгчдөд өмсүүлэх сонирхолтой байсан нь анзаарагдсан. Тэгээд л тэр олон шинэ хүмүүс дундаас үнэхээр олноос ялгарахуйц дүр төрхтэй нь эсвэл үнэхээр азтай нь л сонгогдож, нэлээд хүчин чармайлт гаргаж загварын долоо хоногт оролцсон гэж бодож байгаа. 

Олон улсын загварын салбарт ажиллах Монголынхоос хэр ялгаатай санагдаж байна? 

-Монголд загварын брэндүүд зураг авалтаа хийхэд ихдээ арав гаруй хүн ажилладаг бол энд зах зээл нь том болохоор ч тэр үү хамгийн жижиг хэсгүүдийг хүртэл тус бүрд нь нэгээс хоёр хүн хариуцаад, бараг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг зураг авалт явагддаг. Магадгүй ингэж байж төгс зүйл гаргадаг байх. Ерөнхийдөө тэнгэр газар шиг л ялгаатай санагдсан. Харин загвар өмсөгчийн үүднээс харахад танилын хүрээ, харилцаа холбоо гэдэг энэ салбарт маш чухал. Монголд шууд Европын агентлагууд руу загвар өмсөгчдөө холбохуйц том агентлаг тийм ч олон байхгүй. Тиймээс ч монгол загвар өмсөгчид гадны зах зээлд гарахад бусад загварын салбар нь өндөр хөгжсөн орнуудын загвар өмсөгчидтэй харьцуулахад илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Миний хувьд Солонгос агентлагт харьялагдаад, тэр агентлаг маань намайг Парис, Милан дахь агентлагуудтай холбож өгч байсан. Хэрвээ Монголоосоо шууд холбогдоод явсан бол олон давааг дөтлөх боломжтой байсан байх даа гэж хааяа бодогддог. Солонгос, Хятад загвар өмсөгчид эх орондоо нэг агентлагт харьялагдаад, тэндээсээ шууд гадаадад цуг ирээд, ажиллаж байгааг нь харахаар дотроо битүүхэн атаархана. Монгол загвар өмсөгчидтэйгөө цуг ажиллаж байсан бол гэж бодох үе олон бий. 

Дэлхийн загварын зах зээл Ази руу чиглээд байгаа. Яагаад гэвэл Хятад, Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй, баян улс орны хүмүүс томоохон брэндүүдийн зорилтот хэрэглэгчид болж эхэлсэн. Тэгэхээр тэр хүмүүс Ази модель сурталчилгаанд нь тоглосон, Ази модель шоунд нь алхсан брэндийн хувцас, эдлэлийг авах их дуртай байна шүү дээ. Харин манай монгол моделиуд ямар гоё дүр төрхтэй, ямар их потенциалтай билээ. Тийм учраас Монголын загварын салбар улам хөгжөөд, загвар өмсөгчид ч бас олноороо гадны зах зээлд ажиллаасай гэж их хүсдэг. 

Сорилт, бэрхшээл тулгарахад юу танд урагшлах хүч өгдөг вэ?

-Заримдаа орноосоо ч босмооргүй, үнэхээр юу ч хиймээргүй санагдтал шантрах, ядрах үеүд тохиолдоно. Тэр үед хамгийн түрүүнд юуны төлөө, юуг зорьж энэ хүртэл ирсэн гэдгээ санадаг. Зорьсон, бодсон зүйлээ хийе, бүтээе гэж бодоод л шүдээ зуугаад явдаг даа. Ээж маань загвар өмсдөг байсан болохоор намайг маш сайн ойлгодог. Өөрөө хичээхээс гадна гэр бүлийн маань дэмжлэг, хайр халамж хамгийн том хүч өгдөг. 

Таны хувьд загвар өмсөгч байхын хамгийн сайхан зүйл юу вэ? 

-Загвар өмсөгч байна гэдэг яг л өөрийнхөө ч мэдэхгүй олон талыг өөрөөсөө харж, өөрийн дүр төрхөөрөө урлаг бүтээж байгаатай адил гэж боддог. Тухайн хувцсыг өмсөөд мэдрэгдэж байгаа зүйлээ харц, нүүрний хувирал, биеийн хэлэмж гээд бүх талаараа илэрхийлэх нь энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.224.203
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\13.215.224.203
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\3.0.182.130
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\3.0.182.130
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\3.0.182.130
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\13.215.224.203
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\3.0.182.130
Ээж охин хоёрт том баяр хүргэе.
ЗОЧИН\18.143.147.180
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.143.147.180
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.138.228.101
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.143.147.180
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.143.147.180
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.138.228.101
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.138.228.101
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.138.228.101
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
ЗОЧИН\18.143.147.180
Gaihaltai,mundag ohindoo ulam ih amjilt husii
Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Европын холбооны Төсвийн дэмжлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол  Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэтгэлийг дэмжих нь” төслийн менежер Б.Нинжинтэй ярилцлаа.