UBLife Logo
Нийгэм

Өнөөдрийн зурхай: 2025.10.21

Өнөөдрийн зурхай: 2025.10.21

Өнөөдөр 2025 оны аравдугаар сарын 21-ний өдөр. Энэ оны 294 дэх өдөр, 2025 он он дуусахад 71 хоног үлдэж байна. Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 2 хэм хүйтэн, шөнөдөө 14 хэм хүйтэн байна.

Өнөөдөр намрын дунд хөхөгчин тахиа сарын найман цагаан харагчин гахай өдөр.

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 07.20-17.53

Барилдлага: Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 

Суудал: Огторгуй

Аргын тооллын 10 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 30, Тэргүүн дагуул одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.