Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө дэлхий даяараа Сүнсний баяр буюу Хэллоуиныг тэмдэглэдэг. Урт удаан түүхийн хугацаанд энэ баярын ёс заншил, тэмдэглэдэг арга барил өөрчлөгдсөөр ирсэн ч нэг зүйл хувираагүй нь та аймшигтай байх ёстой.

Ингээд алс тэртээ ХХ зууны эхээр энэ баярыг хэрхэн тэмдэглэж байсныг хамтдаа сонирхоцгооё. Энэ үеэс АНУ-д аймшгийн хувцастай сэдэвчилсэн үдэшлэг хийдэг болжээ. “Bogie Books” гэдэг нэртэй Хэллоун баярын хувцасны загвар, эсгүүр гардаг тусгай сэтгүүл хүртэл байжээ. Харин “trick or treat!” хэмээх чихэр цуглуулдаг уламжлал болон хулуу XIX зуунд бий болсон юм.


































