UBLife Logo
LIFESTYLE

Дуртай сөжүний чинь амтаар чамайг илтгэх КИНО, ДУУ, ҮГ санал болгоё

Дуртай сөжүний чинь амтаар чамайг илтгэх КИНО, ДУУ, ҮГ санал болгоё

Хүн болгон өөрийн амттай. Энэ бол гарцаагүй үнэн. Зарим найзыгаа бодохоор толгойд шууд л тоортой сөжү орж ирдэг бол зарим нь илүү дутуу ямар ч жимсгүй энгийн сөжү л гэсэн үг. Яг үүн шиг, ямар амттай сөжү уух дуртайгаар чинь ямар төрлийн хүн болохыг, ямар кино чамайг илтгэж, ямар дуу сэтгэлийг чинь илтгэдгийг би яг таг хэлж чадна гээд мөрийцөөд үзье.

LOTTE брэндийн Chum Churum сөжүний 10 төрлийн амтнаас өөрт тохирохыг сонгоод, тайлбарыг нь уншаарай.

Энгийн - Хүчирхэг бас үзэсгэлэнтэй

Чи гадаад төрхөөрөө даруухан, дуугүй нэгэн мэт боловч дотоодод чинь нуугдсан хүч ер бусын гүн. Чи бусдыг дуугүйгээр ойлгодог, үггүйгээр тайвшруулж чаддаг. Амьдралын гашуун амтыг хүлээн авч, түүнээс утга олж хардаг ховор төрлийн хүн.

Хүмүүс чамайг уйтгартай гэж андуурч болох ч, үнэндээ чи амьдралын гүн утгыг мэдэрч чаддаг, цаг хугацааны урсгалтай хосолж амьдардаг.

Энгийн сөжү шиг анх гашуун, дараа нь амт нь сэтгэлд уусдаг хүн чи юм.

Санал болгох кино болон дуу:


Манго — Нар шиг дулаахан

Чи орж ирэх бүртээ агаарыг дулаацуулдаг. Яг л нар шиг, инээмсэглэлээрээ бүхнийг гэрэлтүүлдэг. Чи хүн бүрд амар тайвны мэдрэмж төрүүлдэг нэгэн. Гэхдээ өөрийн зүрхний гүнд чимээгүй гуниг нуугдаж байдгийг чинь олж анзаарах нэгэн заавал хэрэгтэй байдаг.

Чиний амьдралын хэмнэл хөнгөн, гэхдээ хэзээ ч хоосон бас утгагүй биш. Бусдын баяр баяслыг өөрийн жаргал, амжилт мэт хүлээн авдаг сайхан сэтгэлтэй нэгэн.

Санал болгох кино болон дуу:


Алим — Яг л шинэхэн, сэнгэг салхи шиг

Чи шинэ эхлэл, цэвэр агаар, гэгээлэг өдрийг бусдад мэдрүүлдэг. Өөдрөг үзэл чинь халдварладаг гэхэд буруудахгүй. Чи хүнд итгэдэг, бас түүн шиг бусад ч чамд итгэх дуртай. Амьдралын энгийн зүйлсийг хүртэл хамгийн томоор мэдэрч чаддаг. Нарны туяа, борооны үнэр, хэн нэгний инээмсэглэл чамайг аз жаргалтай болгож чадна.

Санал болгох кино болон дуу:


Нэрс - Нууцлаг зөөлөн гуниг шиг

Чиний сэтгэл далай шиг, гадаанаа нам гүм, гүн дотор нь харин хязгааргүй хөдөлгөөн оршино. Чи дэндүү мэдрэмтгий, бас уран сэтгэмжтэй. Хүмүүс чамайг ойлгох гэж оролддог ч бүрэн ойлгож чаддаггүй. Гэхдээ тэр нууцлаг чанар чинь л чамайг дахин давтагдашгүй болгодог.

Санал болгох кино болон дуу:


Цитрон — Аз жаргалын тээгч

Чи инээдтэй, хөгжилтэй, гэхдээ гүн ухаанч нэгэн. Хамгийн уйтгартай мөчид ч гэрэл цацруулж чаддаг. Амьдралыг хөнгөнөөр авч үздэг мөртлөө, сэтгэлээ өгч хайрлахаар шийдвэл бүхнээ зориулдаг. Чи бусдыг сэргээх, хайр, итгэл найдварыг нь бадраах нууц чадвартай нэгэн.

Санал болгох кино болон дуу:


Усан үзэм — Дурсамжийн амт

Чи сэтгэлээрээ, бүрэн түүндээ итгэж бас найдаж амьдардаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг холбож, нэгэн урсгал болгодог онцгой хүн. Дурсамжийг мартдаггүй, харин түүнээс хүч авдаг. Гашуун мэдрэмжийг хүртэл урлагийн нэг хэсэг болгох чадвартай.

Санал болгох кино болон дуу:


Тоор — Гаднаа ч дотроо ч үзэсгэлэнтэй

Чи гаднаа тод өнгөтэй, бусдын хараа булаам, хайр татам бас өвөрмөц боловч дотроо эмзэг. Чи бусдын нүдэнд гоё, амьдралын төвд байдаг мэт боловч сэтгэл дотор чинь эмзэг намуухан мэдрэмж үргэлж оршсоор ирсэн. Чи хайрлахдаа хүчтэй, хамгаалахдаа бас анхаарал хандуулахдаа зөөлөн.

Санал болгох кино болон дуу:


Чавга — Дурсамжийн дулаан амт

Чи өнгөрсөндөө хайртай. Хуучин дуу, хуучин гэрэл зурагт ч хайртай. Дурсамж агуулсан зүйлийг хараад тайвширдаг. Чи халамжийг мөн үгээр бус, үйлдлээр мэдрүүлдэг. Найз нөхөд, гэр бүл, хуучны холбоосууд чамайг бүрдүүлдэг бөгөөд тойрон эргэлддэг гэж хэлж болно.

Санал болгох кино болон дуу:


Гүзээлзгэнэ - Романтик мөрөөдөгч

Чи мөрөөдөмтгий, гэнэн мэт боловч итгэл дүүрэн хүн. Хайр, итгэл, зөөлөн мэдрэмжээрээ дэлхийг илүү сайхан болгодог. Хүмүүс чиний цэвэр ариун, өөдрөг сэтгэлийг ашиглах гээд ч чадахгүй. Учир нь чи амьдралд чин сэтгэлээсээ итгэдэг. Харин ийм халуун дулаан мэдрэмжийг үргэлж сайхан зүйлс хүлээж байдаг билээ.

Санал болгох кино болон дуу:


Иогурт — Туйлын өвөрмөц

Чи хачирхалтай бас ховор зүйлсийг хослуулсан хүн. Логик ба зөн совин, инээд хөөр ба гүн бодол, хүйтэн ба халуун гээд эсрэг тэсрэг бүгд чамд зэрэг оршдог. Хүмүүс чамайг оньсого гэж боддог нь гарцаагүй. Тэр хэрээр бүр ч их татагдана гээч. Чи тэдэнд хамгийн тайвшруулах мэдрэмжийг өгдөг.

Санал болгох кино болон дуу:


Саэро — Бусдын танин мэдэхийг хүсдэг сэтгэл татам ертөнц

Ердийн сөжүнээс ялгаатай нь фруктоз хэрэглээгүй буюу "Сахаргүй" төрөл. Гурван төрлийн амт нь бүхэлдээ таны ямар өвөрмөц, хүрч боломгүй мэт боловч ойртохыг хүсэм ертөнцтэй болохыг илэрхийлнэ. Та ямар нэг зүйлд баригддаггүй, бас өөрийгөө хэнээс ч илүү мэддэг нэгэн. Бусдын бодол танд хамаагүй бөгөөд ямагт яг л өөртөө үнэнч хэвээр байдаг нэгэн.

Санал болгох кино болон дуу:

Энэхүү нийтлэлдээ бид Lotte группийн Солонгосын №1 сөжү брэнд Chum Churum-ийн арван төрлийн амттай сөжүг онцоллоо. Хэрэв таны дуртай амт таныг илэрхийлж буй үгтэй ижил мэдрэгдсэн бол цааш түгээхээ бүү мартаарай. Бас найзуудаа нэг сонжоод үзээрэй.

+21 | Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.