UBLife Logo
LIFESTYLE

Энэ намар миний найзуудаараа хийх гэж байгаа 8 гоё зүйл

Энэ намар миний найзуудаараа хийх гэж байгаа 8 гоё зүйл

Намар бол хамтдаа дурсамж бүтээх хамгийн тохиромжтой улирал. Гадаа сэрүүн салхи, шаргал навчис, аймшгийн баярын уур амьсгал бүгд нийлээд найз нөхөдтэйгөө хөгжилтэй, бүтээлч зүйлс хийх сэтгэл догдлом боломжуудыг олгодог. Энэ жил найзуудтайгаа туршиж үзэхэд тохиромжтой 8 санааг хүргэж байна.

1. Хулуу урлах

Дэлхий дахинд намрын хамгийн сонгодог уламжлал бол хулуу сийлэх. Хүн бүр өөрийн санаа, хэв маягаараа урлаж, гэрлэн чимэглэл болгон тавьдаг билээ. Энэ жил бид хэд том хулуу олж авах зорилго тавьсан байгаа.

2. Хамтдаа “аймшгийн“ амттан хийх

Хамтдаа гал тогоонд ороод хэллоуны өнгө аястай жигнэмэг, кекс эсвэл уух юм хийх нь хөгжилтэй бас амттай дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гал тогоо маань ч дэлбэрэх байх даа.

3. Хэллоуны үдэшлэг зохиох

Хувцаслалтаа тохируулж, аймшгийн хөгжим тавьж, хөөрхөн чимэглэл хийснээр бүх найзуудаа нэг дор цуглуулсан хөгжилтэй үдэшлэг зохион байгуулж болно. Тэр үед боломжгүй байвал сонирхолтой эвентүүдээр зочлох бодол байна.

4. Уул модонд очиж богино кино хийх

Намрын навчис, манан дунд аймшгийн эсвэл уянгын богино кино хийж, өөрсдөө дүр бүтээх нь үнэхээр хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ бараг инээдмийн кино болоод дуусах байх.

Кино нь худлаа болбол гоё зургууд л дарна даа.

5. Лаан дээр будах

Өөрийн хүссэн зураг, дүрсээр лаан дээр будах нь намрын оройг дулаахан болгоно. Лаа будах нь яг үнэндээ үнэхээр царайлаг харагддаг юм билээ.

6. “Murder Mystery“ оройн хоол зохион байгуулах

Хүн бүрт дүр оноож, нууцлаг аллагын хэргийг хамтдаа тайлах тоглоом тоглож байхдаа амттай оройн хоол идэх нь хөгжилтэй, адал явдал дүүрэн байх болно. Маш их төлөвлөх шаардлага л гарна даа.

7. Хэллоуны хувцас хамт урлах

Дэлгүүрээс авахын оронд өөрсдөө оёж, будалт хийж, хувийн хэв маягаа шингээсэн өмсгөл бүтээвэл илүү сонирхолтой. Маш хөгжилтэй байх нь ч тодорхой.

8. Кино марафон

Намрын шөнө бол аймшгийн болон сонгодог кинонуудыг дараалан үзэх хамгийн гоё цаг. Дээр нь попкорн, халуун шоколад байхад л хангалттай. Киногоо санал болгосон жагсаалтаас маань сонгож болно шүү. Алисагийн тэмдэглэл: Нууцлаг бас харанхуй мэдрэмжээр дүүрэн НАМРЫН 21 кино

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.