Японы Айчи мужид болж байгаа Азийн паралимпын наадмын эхний өдрөөс Монголын тамирчид медалийн иж бүрэн цуглуулгатай боллоо. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол таэквондогийн эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд ОУХМ Х.Темирбек хүрэл медаль авчирлаа.

Харин өчигдөр сүүлд талбайд гарсан “Алдар” спорт хорооны тамирчин, “Парис-2024” паралимпын аварга, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав пара таеквондогийн эмэгтэйчүүдийн К-44 ангиллын 52 кг-ын жинд шигшээ тулаанд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар алтан медаль хүртлээ.

Энэ нь Нагоягийн Азийн паралимпын наадмын манай багийн анхны алтан медаль, Азийн паралимпын наадмаас Монголын багийн авч буй 6 дахь алтан медаль юм.


Фото: Ж.Адилбиш, Х.Мөнхбилэг
