Японы Айчи мужийн Нагоя хотод Азийн зуны спортын V пара наадам хөшгөө нээлээ. Энэ удаагийн наадамд манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин, нэг хөтөч тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

"Айчи Нагоя 2026" Азийн зуны Пара спортын наадмын манай багийн медалийг жүдочид эхлүүллээ. Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ барилдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Индонезийн тамирчныг цэвэр ялсан.

Хагас шигшээд Казахстан улсын тамирчин, хүчтэй өрсөлдөгч Алеккабыл Алфияаг буулган авснаар алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Ийнхүү Азийн наадмын аваргын төлөө Японы жүдоч, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Хангай Шизүкатай хүч сорьж, вазаригаар ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ шагналт VII байрт шалгарав.
Гэрэл зургийг М.Мөнхзул, Х.Мөнхбилэг, Ж.Адилбиш



