UBLife Logo
Спорт

Вембаньяма NBA-гийн хамгийн өндөр нь биш боллоо

Вембаньяма NBA-гийн хамгийн өндөр нь биш боллоо

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигээс 2026/2027 оны улирлын өмнө тамирчдын мэдээллийг өөрчиллөө. “Сан-Антонио” багийн франц залуу Виктор лигийн хамгийн өндөр тоглогч биш болжээ. Тэрээр хоёрдугаар байрт “Мемфис” багийн Зак Идитэй хамт 224 см-аар бичигдэж байна. Сонирхолтой нь Иди өнгөрсөн жил 3 см-аар намхан байлаа. Өвдөгний гэмтлээр улирлыг ихэнх хэсгийг өнжөөд ирэхдээ тэр 3 см өссөн байв.

Энэ улирлын лигийн хамгийн өндөр тоглогч нь “Филадельфи” багийн сенегал залуу Тако Фолл байх болно. Тако Вембаньямагаас 5 см өндөр буюу 229 см өндөр. Фолл 2021 оноос хойш NBA-д тоглоогүй байгаа. Шинэ Зеланд, Хятадын лигүүдэд тоглож, 11,0 оноо, 6,6 самбар, 1,4 блок-шот дунджилж байлаа. Өнгөрсөн есдүгээр сард “Филадельфи” Сиксерс” баг түүнийг “Exhibit 10” гэрээгээр багтаа авчирсан юм.

NBA-гийн хамгийн өндөр тоглогчид 2026/2027

1, Тако Фолл - Филадельфи Сиксерс, 229 см

2, Виктор Вембаньяма - Сан-Антонио Спёрс, 224

3, Зак Иди - Мемфис Гриззлиз, 224

4,Адай Мара - Оклахома-Сити Тандер, 221

5, Рокко Зикарски - Миннесота Тимбервулвз, 221

6, Донован Клингэн, Портленд Трэйл Блэйзерс, 218

7, Брук Лопес - Лос-Анжелес Клипперс, 216

8, Жей Хафф - Индиана Пэйсерс, 216

9, Хаман Малуач - Финикс Санз, 216

10, Лаури Маркканен - Юта Жаз, 216

11, Люк Корнет - Сан-Антонио Спёрс, 216

12, Максим Рейно - Сакраменто Кингз, 216

13, Руди Гобер - Миннесота Тимбервулвз, 216

14, Райан Калькбреннер - Шарлотт Хорнетс, 216

15, Уокер Кесслер - Лос-Анжелес Лейкерс, 216

16, Ян Ханьсэнь - Портленд Трэйл Блэйзерс, 216

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...